Халтиргаа үүссэнээс Гэмтлийн эмнэлгийн ачааллыг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Халтиргаа үүссэнээс Гэмтлийн эмнэлгийн ачааллыг нэмжээ

Халтиргаа үүссэнээс Гэмтлийн эмнэлгийн ачааллыг нэмжээ

Цас орж, хүйтний эрч эрс чангарснаар Улаанбаатар хотын авто зам, нийтийн эзэмшлийн талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Халтиргаа гулгаа их байгаагаас хүн машингүй “мөлхөх” шахам явж, ажил, гэртээ хүрч байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.  Мөн замын халтиргаа гулгаа ихэссэнээс явганаас бэртэж гэмтэх тохиолдол ч нэмэгдсэн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй холбогдож бэртэл гэмтлийг тодруулахад "Арваннэгдүгээр сарын 25-28-ний өдрүүдэд эрс хүйтэрч, халтиргаа гулгаа нэмэгдсэнээс үүдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжаар 120 хүн үйлчлүүлсэн байна. Мөн зам тээврийн осол ихээр гарч байгаа. Энэ байдал нь гэмтлийн эмнэлгийн ачааллыг хэд дахин нэмэгдүүлж байгаа” гэлээ.

Мөн бид цас мөсний цэвэрлэгээг хэрхэн хийж байгаа, давс, бодис нь хангалттай эсэхийг Нийслэлийн хот тохижилтын газраас тодруулсан юм. Тус газраас “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цас мөснөөс цэвэрлэх, зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Цас цэвэрлэгээнд өчигдрийн /2022.11.28/ байдлаар зам, талбайн цэвэрлэгээний байгууллагын 499 үйлчлэгч тусгай зориулалтын 57 машин техниктэй ажиллалаа. Мөн авто замуудад халтиргаа гулгаанаас сэргийлж,  188 тонн бодис, 2 тонн давс цацсан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1102 тн бодис, 246.8 тонн давсны нөөцтэй байна. Хүйтний эрч эрс чангарч, цас их орсонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд гадаах орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээ хийж, нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж