Мексикийн боксчин Саул ‘Канело’ Алварезын зүгээс эх орныг нь үл хүндэтгэсэн Мессид анхааруулга өгчээ. Аргентин болон Мексикийн шигшээ багуудын тоглолт 2-0 гэсэн харьцаатай Мессигийн багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын дараа аргентинчууд хувцас солих өрөөндөө баяраа тэмдэглэж байхдаа Мексикийн далбаа, өмсгөлийг шалан дээр шидчихсэн байжээ. Энэ талаар Алварез “Та нар Мессиг манай далбаа, өмсгөлөөр шал арчиж байгааг харсан уу?” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Би түүнийг битгий олоосой гэж Месси бурханд залбирах хэрэгтэй. Би Аргентиныг хүндэлдэг шиг тэр ч Мексикийг хүндлэх хэрэгтэй. Би бүхэл бүтэн улсын талаар зөвхөн Мессигийн хийсэн новшийн үйлдлийн талаар ярьж байна. Тэд биднээс хөлбөмбөгөөр илүү байгаа нь нэг зүйл. Харин хүндлэх нь бас нэг өөр зүйл” гэжээ.
Аргентин-Мексикийн тоглолтод Месси болон Энзо Фернандез нар гоол оруулснаар Аргентин тун чухал хожил байгуулсан билээ.
Канело Алварез нь өнөө цагийн шилдэг боксчдын нэг бөгөөд дөрвөн өөр жинд аварга авч байсан юм.
Холбоотой мэдээ