Монгол малчдын ахуй амьдрал, тэр дундаа хахир хүйтэн өвөлд хэрхэн дасан зохицож амьдардаг талаар “Al Jazeera” нэртэй гадаадын хэвлэлд бичжээ. Тухайлбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 800 км зайд Цахирын хөндийд амьдардаг малчин Отгонбаатарын гэр бүлийн талаар онцолсон байна. Отгонбаатарын гэр бүл гурван хүүхдийн хамтаар жил бүрийн намарт Цахирын хөндийдөө адуу, сарлагаа өсгөн амьдарч буй. Гэвч нэгэн цагт эрүүл байсан хөрс өдгөө үржил шимгүй болж, гол горхины урсац ч гурав дахь жилдээ мууджээ. “Бидэнд ногоон зун гэж байхаа больсон. Өнгөрсөн жилээс хур тунадас бага байна. Уул бүтэн жил цастай байлаа. Одоо жаахан хайлж л байна” гэж Отгонбаатар ярьжээ.
Цахирын хөндийд өвөлдөө -50 хүрдэг. Өвөлдөө хүйтэн, зундаа ган гачигтай нь нутгийн иргэдийн тэсвэр тэвчээрийг шалгаж байна. Отгонбаатарын хүү Мягмар-Очир эцгийнхээ замналаар мал маллаж, олон мянган жилийн турш хадгалагдан үлдсэн өв соёлоо үргэлжлүүлэхийг хүсдэг боловч нь энэ мөрөөдөл нь аюулд өртөөд байна.
Монголын тал хээр нутагт гурван сая иргэний гуравны нэг нь байгаль орчинтойгоо нягт уялдаа бүхий нүүдэлчин соёлоо үргэлжлүүлж буй. Гэхдээ залуучууд ирээдүйгээ энэ хөндийдөө төсөөлөхөө больж, хотод ажил мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг болсон гэжээ. Нүүдэлчин амьдралын тогтворгүй байдлаас зугтаснаар эргээд нийслэл Улаанбаатарын хүн ам өсөх хандлагатай байна.
Зундаа ган гачигтай байдаг нь уур амьсгалын доройтлын хамгийн тод шинж тэмдэг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хамгийн ихээр мэдэрдэг нь өвлийн улирал.
Монголын мал аж ахуйд тулгарч буй аюул нь эдийн засгийн доройтолтой салшгүй холбоотой. Монгол Улс хойд талаараа дайн дажинтай ОХУ, өмнө талаараа “Zero covid” бодлого баримталж буй Хятадтай хиллэдэг. Дайн болон цар тахлаас шалтгаалаад Монголын эдийн засаг урьд өмнө хэзээ ч байгаагүй тусгаарлагдмал байдалд оржээ. Олон малчин өрх малын гаралтай бүтээгдэхүүнээ Хятад, ОХУ-д борлуулж амьжиргаагаа залгуулдаг. Хилийн худалдаа саарсантай холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ бууж, иргэдийн орлого ч буурчээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Египетэд болсон “COP27” арга хэмжээнд оролцож, улс орныхоо цаг уурын асуудлаарх хүчих чармайлтыг сурталчилсан гэж “Al jazeera” хуудас онцоллоо.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ