Little Venice: Mild Брэнд Япон чанараар нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Little Venice: Mild Брэнд Япон чанараар нэгдлээ

Монголын хамгийн том бизнесийн төвлөрөл дунд Амуулай компанийн MILD брэнд нэгдлээ. Худалдааны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг тус компанийн Борлуулалтын албаны захирал П.Баярмаа-тай хэдэн хором ярилцсанаа толилуулъя.


– Little Venice: Өдрийн мэнд хүргэе. Mild косметиксийн бүтээгдэхүүн болоод төрөл, үйлчилгээний талаар та товч мэдээлэл бидэнд өгөөч?

–  Mild косметикс нь японы тэргүүлэгч 30 гаруй компанийн арьс, үс, нүүр будалт, амны хөндийн арчилгаа, эрүүл мэнд, гэр ахуй, эрэгтэй болон ээж, хүүхдийн 4000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцдэг болохоор улам бүр нэр төрлөө нэмэгдүүлсээр байгаа.

–  Little Venice: Танайх одоогийн байдлаар хичнээн салбар дэлгүүртэй ажиллаж байна вэ?

–  Одоогийн байдлаар 17 аймгийн нийт 19 салбар, Улаанбаатар хотод 26 дэлгүүр болон mild.mn цахим дэлгүүрээр дамжуулан бид иргэдэд хүрч үйлчилж байна.

– Little Venice: Mild брэнд өөрөө олон салбар, дэлгүүртэй юм байна. Тэгвэл яагаад заавал Little Venice их дэлгүүрт нэгдэж салбар дэлгүүрээ нээх болсон бэ? Little Venice-ийг сонгосон шалтгаан?

– Mild: Бизнесийн төвлөрөл нь биднийг хамгийн түрүүнд татсан. Мишээл сити төсөл өөрөө Little Venice их дэлгүүрээс гадна өөр олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлчихсэн байгаа нь таалагдсан. Жишээ нь, Little Venice их дэлгүүрийн дээр эрүүл мэнд, боловсрол, бизнесийн нэгдсэн төвүүд, баруун талаасаа Тавилгын их дэлгүүртэй шууд холбогдсон байгаа нь тогтмол хүний урсгал их байж үүнийгээ дагаад тогтвортой борлуулалт хийх боломжтой гэж бид харсан. Ер нь гоо сайхны бизнест тогтвортой хүний урсгал маш чухал. Мишээл Сити төсөл нийт 15 дэд төвтэй, сард дунджаар 250,000 зорилтот хэрэглэгчид ирж үйлчлүүлэх нь энд өөрийн брэндийн дэлгүүрээ нээх хамгийн том шалтгаан болсон.

– Little Venice: Тиймээ, төвлөрлийг дагаад аялал жуулчлал хөгжих боломжтой. Little Venice нь өөрөө Италийн Венец хотыг концепцио болгон нээж байна. Танай компани тус дэлгүүрийн үзэл санаанд өөрийн дэлгүүрийн өнгө төрхийг хэрхэн шингээж оруулж байгаа вэ?

–  Mild: Манайх Little Venice-ийн Campo sant Anzolo хэсэгт байрлаж байгаа. Венецийн Campo sant Anzolo нь эртний чамин хийц, уран архитектуртай өвөрмөц барилгуудаар алдартай. Тиймээс бид өөрийн дэлгүүрийн өнгө төрхөд Италийн Венец дэхь хэв маягийг шингээж гадна фасадаа хийж гүйцэтгэж байна. Зөвхөн манайх гэлтгүй Little Venice дэх бусад дэлгүүрүүд ч бүх талаараа хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн цогц үйлчилгээг үзүүлэхээр дэлгүүрийн өргөтгөлийн ажилдаа орсон байна лээ.

– Little Venice: Бизнесийн төвлөрөл дунд орших Little Venice их дэлгүүрт нэгдсэн та бүхэнд баярлалаа. Бусад бизнес эрхлэгчдэд хандан юу хэлэх вэ?

– Mild: Little Venice бол алдаж боломгүй боломж гэж харж байгаа. Их дэлгүүр өөрөө Италийн Венец хотын эртний хөшөө дурсгал, хээ чимэглэлүүд гээд хийцлэлийн өвөрмөц шийдэлтэй, эргэн тойронд нь хүний хэрэгцээг хангасан 14 дэд төв 1 минутын зайтай байгаа нь олон мянган хэрэглэгч, жуулчдыг татахаар байна. Энэ үзвэр шиг сонирхолтой газар олон төрлийн брэндийн төвлөрлийг хамтдаа бий болгоцгооё. Та ч бас нэгдээрэй гэж хэлье.

Ярилцсанд баярлалаа

Танд амжилт хүсье

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж