Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дуудлагаар олгоно

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дуудлагаар олгоно

Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дуудлагаар олгоно

УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиудыг долоо хоног бүрийн Мягмар гаригт олон нийтэд мэдээлж байхаар болсон байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.11.29/ 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсын нэг. Архины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдсээр нэг хүнд 8,2 литр архи оногдож байна. Архидан согтуурснаас үүдэлтэй зуурдаар нас баралт дэлхийн түвшнээс хоёр дахин их байгаа нь энэ хуулийг шинэчлэх шалтгаан бас болсон.

Мөн  хэрэглэгчдэд баталгаатай аюулгүй бүтээгдэхүүнийг хүргэх .

Согтууруулах ундааны градусыг  нэмэгдүүлэх, татварыг нь бууруулахыг хориглоно. Согтуурсан хүн гэмт хэрэг, зөрчил үйлдвэл  архиар шахсан хүн хариуцлага хүлээнэ.

Хүний эрүүл мэндэд хортой хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгах зорилт тавьсан. Цаашид архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно. Архины худалдаа, үйлчилгээний эрхийг 5 жил, үйлдвэрлэл эрхлэлтийг 10 жилээр олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Архинд ногдуулах Онцгой албан татвар/ОАТ/-ыг шатлалтай болгосон. Одоо мөрдөгдөж буй ОАТ-ын тухай хуулиар согтууруулах ундааны хатуулгыг 25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шатлалаар татваржуулдаг. Шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулаг хоёр хувиар ахих тусам ОАТ нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах ОАТ-ын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2027-2029 онуудад аажмаар өсөн нэмэгдүүлнэ" гэлээ.

УИХ-аас баталсан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага, бар, цэнгээний газар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй усаар байнга үйлчилнэ.

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага танхимтай байж, халуун хүйтэн зуушаар үйлчилдэг байна.

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх эрхтэй. Хэтрүүлэн хэрэглэсэн хүнд нэмж үйлчилж, тэр хүнд эрсдэл үүсвэл байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална.

Согтууруулах ундаагаар үйлчлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн цагийн хязгаар хоёр төрөлтэй байна. 11.00-22.00 цаг хүртэл,  14.00-04.00 цаг хүртэл.

Согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллага дуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэг мөн хүлээгээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж