2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 112,915,761 төгрөгийн үнийн дүн бүхий 617,277 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +15.00%), "Гонир ХК (GNR +15.00%) болон "Монноос" ХК (MNS +14.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -10.06%), "Монгол шуудан" ХК (MNP -3.73%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND -2.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 79,614 ширхэг нэгж эрхийг 27,128,940 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөг болон багцын арилжаагаар 30,000 ширхэг үнэт цаасыг 38,400,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 2.31 хувиар өсөж, 33718.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,449,351,981,560 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ