Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин шинэ киноныхоо зураг авалтаар Монголд дахин ирсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэрбээр ‘Харбин’ нэртэй шинэ киноны зураг авалтаар Монгол Улсад ажиллаж байх хооронд эхнэр Сон Е Жин арваннэгдүгээр сарын 27-нд амаржиж, хүүтэй болсон талаар эх сурвалжууд онцолж байв. Тодруулбал, "SpotvNews" мэдээлснээр Хён Бин эхнэр, хүүгээ асрахаар яаралтай Өмнөд Солонгос руу буцсан гэв.
Сон Е Жиний төрөх хугацаа арванхоёрдугаар сард байсан ч хугацаанаасаа өмнө амаржсан. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгааг эх сурвалжууд мэдээлсэн.
Харин кино багийнхны мэдээлснээр Монгол дахь зураг авалт арваннэгдүгээр сарын 26-нд дууссан тул Хён Бин хүүгээ төрөхөд хажууд нь байсан гэж мэдэгджээ.
Хён Бин, Сон Е Жин нар "Чам дээр буух ослын буулт" нэртэй киноны зураг авалтаар Монголд ирсэн. Тэд өнгөрсөн гуравдугаар сард хуримаа хийсэн бөгөөд гурван сарын дараа Сон Е Жин хөл хүнд болсноо зарласан билээ. Хосууд анх "Хэлэлцээ" кинонд хамт тоглосноор нэгэндээ татагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP, COSMO
zochin 2022-11-29 202.126.90.119
монголчууд ийм л болж дээ ф ийг устга кк к к кк дан үзэн ядсан малнууд болжээ ер нь цэвэр монгол бна уу
фан 2022-11-29 103.212.118.152
сайхан хос . гайхалтай жүжигчид. Аз жаргал хүсье! Сайхан мэдээлэл байна.гайхалтай сайхан хүмүүсийн тухай бичиж байгаарай
Зочин 2022-11-29 43.242.241.151
Ийм мэдээлэл нийтэлж байдаг, арай юма. Монголын нийгмийн сэтгэл зүй ийм дорой болчих гэж. Хөөрхийс
Зочин 2022-11-29 203.17.23.177
чамайг хэн унш гэсэн юм ооркоо
Зочин 2022-11-29 202.126.90.117
💕💕💕
Зочин 2022-11-29 202.126.90.117
💕
зочин 2022-11-29 103.9.90.100
энэ хүн хүүхдээ төрөхөд дэргэд нь байна уу үгүй юу бидэнд ямар хамаа байна ааааа
Зочин 2022-11-29 203.17.23.177
тэгээд яах гэж уншсан юм ооркоо
cham shig orkuud unshij mal bolog gej l dee. 2022-11-29 202.55.191.130
cham garuud ad zoriulij iim balai medee bichdeg yumaa.