Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин шинэ киноныхоо зураг авалтаар Монголд дахин ирсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэрбээр ‘Харбин’ нэртэй шинэ киноны зураг авалтаар Монгол Улсад ажиллаж байх хооронд эхнэр Сон Е Жин арваннэгдүгээр сарын 27-нд амаржиж, хүүтэй болсон талаар эх сурвалжууд онцолж байв. Тодруулбал, "SpotvNews" мэдээлснээр Хён Бин эхнэр, хүүгээ асрахаар яаралтай Өмнөд Солонгос руу буцсан гэв.
Сон Е Жиний төрөх хугацаа арванхоёрдугаар сард байсан ч хугацаанаасаа өмнө амаржсан. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгааг эх сурвалжууд мэдээлсэн.
Харин кино багийнхны мэдээлснээр Монгол дахь зураг авалт арваннэгдүгээр сарын 26-нд дууссан тул Хён Бин хүүгээ төрөхөд хажууд нь байсан гэж мэдэгджээ.
Хён Бин, Сон Е Жин нар "Чам дээр буух ослын буулт" нэртэй киноны зураг авалтаар Монголд ирсэн. Тэд өнгөрсөн гуравдугаар сард хуримаа хийсэн бөгөөд гурван сарын дараа Сон Е Жин хөл хүнд болсноо зарласан билээ. Хосууд анх "Хэлэлцээ" кинонд хамт тоглосноор нэгэндээ татагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP, COSMO
Холбоотой мэдээ