Цахим шилжилтийн хүрээнд цаасан бичиг баримт зайлшгүй шаарддаг байсан үйлчилгээнүүдийг цахимжуулж байгаа. Энэ хүрээнд арилжааны бүх банк иргэнээс өөрийгөө нотлох баримт шаардалгүйгээр “E-Mongolia”-руу нэвтэрч өөрт хэрэгтэй үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, данс нээх, хаах, шилжүүлэг хийх, хадгаламжаас мөнгө авах зэрэгт тухайн хүний бичиг баримтын лавлагааг цахимаар авч ашиглах аж.
Арилжааны бүх банканд энэ үйлчилгээ нэвтэрсэн бөгөөд иргэд 69 төрлийн лавлагааг хэвлэмэл байдлаар бус цахим хэлбэрээр өгөх юм.
Их хэмжээний валют авах, зарах, урт хугацаатай зээл авах тохиолдолд зарим бичиг баримтыг заавал биет хэлбэрээр авч очих ёстой байна.
Гэхдээ банкны өдөр тутмын үйлчилгээнд цахим лавлагааг ашигласнаар иргэдэд учрах хүндрэл чирэгдэл багасах ч зарим хүн “E-Mongolia”-д бүртгүүлсэн утасны дугаараа сольсон, мартсан тохиолдолд энэ үйлчилгээг авах боломжгүй.
Учир нь цахим лавлагаа, тодорхойлолтыг авахын тулд баталгаажуулах код тухайн иргэний бүртгүүлсэн дугаарт очих юм. Банкны теллер болон эдийн засагчид зөвхөн иргэний зөвшөөрөлтэйгөөр хувийн мэдээллийн лавлагааг авах боломжтой. Тиймээс бичиг баримтыг заавал биетээр авч явахгүй байсан ч банкны үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэж байна. Одоогоор энэ талаар иргэд мэдээлэлгүй байгаа учраас ихэнх тохиолдолд лавлагаа, тодорхойлолтыг цаасан хэлбэрээр банканд авч очиж байгаа аж.
Зочин 2022-11-29 124.158.119.35
Ёстой шал худлаа. Ийм мэдээлэл уншчаад ХХБ, Голомт 2 луу орлоо. Өөрийн биеэрээ очоод байхад иргэний үнэмлэх нэхэдгээрээ нэхээд, E-mongolia -аараа батлая гээд байхад ёстой "ГУЦ" гэж бнлээ шүү
Зочин 2022-11-29 66.181.161.61
за худлаа наагаад ХХБ нэхээд байгаа шүү
Уншигч 2022-11-29 192.82.69.54
Иргэд мөнгөө алдах үгүй нь банкны ажилтантай холбоотой болохоос төр хүний мөнгө рүү өнгийхгүй арилжааны банкууд л эвгүй
Зочин 2022-11-29 66.181.168.199
банкуудад иргэдийн хувийн мэдээллийн санг өгч болохгүй шүү
банкуудад иргэдийн хувийн мэдээллийн санг өгч болохгүй шүү
банкуудад иргэдийн хувийн мэдээллийн санг өгч болохгүй шүү
Зочин 2022-11-29 66.181.161.61
өг өг
Зочин 2022-11-29 202.21.113.66
Теллерүүддээ мэдээлэл сайн өгөхгүй бол Хаан банкны бусад салбарууд болоод байхад, Хан-Уул ахуй үйлчилгээний төвийн салбар 1 цаг очерлосны дараа цахим баримт болохгүй гэж буцааж байсан шүү.
ЗОЧИН 2022-11-29 64.119.27.165
ХӨӨРХИЙДӨӨ ЭНЭ НЬ ТӨРИЙН БАНКИНД Л ХАМААТАЙ БАЙХ ДА. ИХЭНХИ АРИЛЖААНЫ БАНКУУД ӨӨРИЙН АПЛЕКЕЙШНЭЭРЭЭ ЭНЭ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЧИХЭЖ БОЛДОГ ШҮҮ ДЭ. ТӨРИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭ НАЙДВАРГҮЙ ГАЦДАГ. МЭДЭЭЛЭЛ НЬ АЛДАГДАХ МАГАДЛАЛТАЙ. ЗААВАЛ ЭНГЭЖ ДАВХАР ЦАХИМ СИСТЕМД ХОЛБОГДОХ ШААРДЛАГА ЮУ БАЙНА.
ЗОЧИН 2022-11-29 64.119.27.165
ИРГЭД ДАНСНААСАА МӨНГӨӨ АЛДАХ МАГАДЛАЛТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДА. ТӨР ЮМ ЮМРУУ ОРООД БАЙХ НЬ ХЭР ЗӨВ БЭ.