Эдийн засгийн АЙЛЧЛАЛ!

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн АЙЛЧЛАЛ!

Эдийн засгийн АЙЛЧЛАЛ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бээжинд хийсэн нэг өдрийн айлчлал Монголын эдийн засагт багагүй гэрэл гэгээ дагуулав.  Тодруулбал, Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хятадын удирдагч Ши Жинпинь нарын уулзалтаар хэлэлцсэн асуудал, Бээжинд зурсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийг харахад  Монгол Улсын валютын орлогыг эрс өсгөх, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг айлчлал боллоо гэж дүгнэж болно.

Цар тахалтай зэрэгцсэн Орос-Украины дайн дэлхийн улс төр, геополитикт төдийгүй эдийн засагт хямрал, бэрхшээл дагуулах болсон. Энэ нь үзэгдэл, бэрхшээл Монголыг тойроогүй юм. Нэг нь цар тахалтай, нөгөө нь дайн байлдаантай их гүрнүүдийн дунд орших Монголын эдийн засагт хамгийн хүндээр нөлөөлж буй.

У.Хүрэлсүх Бээжинд, Ши Жинпиньтэй юу ярьж, ямар асуудал хэлэлцэх нь монголчуудын төдийгүй, ОХУ болоод гуравдагч орнуудын анхаарлын төвд байлаа.  Тэр тусмаа “Хятад хилээ хэзээ нээх вэ” гэсэн хүлээлт манай хувийн хэвшлийнхний, иргэдийн дунд бий.

Хятад дэлхийн гол худалдан авагч. Монголоос хэдхэн зуун киломертын зайнд орших, аварга том эдийн засгаас “халбагадах” төдий амьдарч буй нь монголчуудаас, манай улстөрчдийн дотоодын улс төрөөс шалтгаалж буй нь үнэн.  Дэлхийн номер хоёр эдийн засгийн хаяанд оршиж байж, Монгол-Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар гэдэг маш бага тоо. Үүнийг 20 тэрбум ам.долларт хүргэхээр хоёр орны Төрийн тэргүүн нар тохиролцжээ.

Монголын үе, үеийн Засгийн газар эдийн засгаа солонгоруулахад багагүй ач холбогдол өгдөг. Солонгорсон эдийн засагтай болно гэж олон ч жил ярьж ирлээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Монголыг тэжээж, эдийн засгийн зүтгүүр нь болсон салбар нь уул уурхай хэвээр байна. Тэр тусмаа нүүрсний экспортоос олсон мөнгөөрөө Монгол Улс амь зуудаг нь худлаа биш юм. Нүүрсний тээвэрлэлт бол Монголын төсвийн гол орлого нь.  Харамсалтай нь, тээвэрлэлтийн асуудлаас болж Монголын нүүрс Хятадын зах зээлээс улам бүр шахагдах болсон. Хэдхэн жилийн өмнө буюу, 2011 онд нүүрсний гол тоглогчоор тодорч явсан Монгол Хятадад нийлүүлсэн нүүрсээрээ ОХУ-ын ард бичигдээд удаж байгаа билээ. Төмөр замгүй бол Хятадын хаяанд амьдралаа гээд нүүрсний экспортоос ашиг олоход хэцүү болохыг бид 14 жилийн дараа ойлгож байна.   Сүүлийн хоёр жил Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ эрс муудсан. Тиймээс У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан, эдийн засагт эерэг хүлээлт үүсгэсэн бас нэг асуудал нь экспортыг 40-70 сая тоннд хүргэх Монголын саналыг Ши Жинпинь дэмжжээ.

Айлчлалын талаарх хэвлэлийн албан мэдээг харахад, мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээг уншихад Хятадын удирдагч Монголын Ерөнхийлөгчид ихэд найр тавьж, найрсаг ханджээ. Товчхондоо, Монголын талын хүсэлт болгонд “толгой дохьсон” юм даг уу даа, энгийнээр тайлбарлавал.  Учир нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд, залуучуудын спорт цогцолборыг барихад буцалтгүй тусламж өгөхөө Ши Жинпинь амалжээ.

Энэхүү цогцолбор нь өдөрт 5000-6000 хүүхэд залуус хичээллэх боломжтой дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох  гэнэ. Тэрчлэн  Монголд Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Урьдчилсан тооцооллоор дээрх хоёр төсөл нь нийлээд 600-800 тэрбум төгрөг болох талаар албан мэдээнээс уншлаа.

Мэдээж, шинээр ашиглалтад орсон төмөр замууд Хятадын төмөр замтай хэрхэн, яаж, хэзээ холбогдох нь монголчуудын хамгийн их анхаарлыг татаж буй нэг асуулт.  Төмөр зам нэртэй мөнгө түгжсэн бүтээн байгуулалт болчих вий гэсэн эмзэглэл ч бий.  Тэгвэл Хятадын тал төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээ амалсан байна. Хятад монголчууд биш болохоор амалсандаа хүргэх нь дамжиггүй.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ тал буцалтгүй тусламжийн хүрээнд санхжүүлэх, нийтдээ  4 байрлалд  газар доогуурх гүүр барьж байгуулах юм байна.

Хятад сүүлийн 10 жилийн хугацаанд 70 тэрбум мод тарих төлөвлөгөөгөө танилцуулсан Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монголд судалгааны төв байгуулахаа илэрхийлжээ. Энэ мэт эдийн засгийн олон гэрээ, санамж бичиг, хэлэлцээр хийсний дунд БНХАУ-ын Төв банктай хийсэн Своп гэрээгээ сунгаснаас гадна дунд хугацааны Эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгээ шинэчлэн,  хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны бичиг баримтад гарын үсэг үсэг зурсан явдал ч багтаж байна.

 Бээжингээс  Токио руу ниссэн Ерөнхийлөгчийн дараалсан айлчлалууд улс төр гэхээс эдийн засгийн агуулга, ач холбогдолтой айлчлал болж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж