
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих 31 мянган оюутны картад сунгалт хийх аж. Дээрх сунгалтыг Монголын оюутны холбооны бүртгэл дээр тулгуурлан хийнэ гэдгийг албаны хүмүүс мэдээлж байна. Нэмж дуулгахад, нэгдүгээр курсын оюутнууд цахим картын үнэ 1500 төгрөгөө сургуулийнхаа захиргаанд тушааж МОХ-нд картаа захиалах боломжтой аж. Харин карт ажлын гурван хоногт багтаж гарах гэнэ.
Б. Анх