Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Үүний дотроос онцолбол, “Улаанбаатар хотын “Авто замын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийг үзэглэсэн билээ.
Зочин 2022-11-29 37.19.205.146
Монголоо өрөнд тавьчихаад ирэв үү дээ
Зочин 2022-11-29 192.82.68.94
Төмөр зам доогужр гарц гаргагахад 30 сая доллар ч арай хатуждахгүй юу?
Иргэн 2022-11-29 66.181.189.147
Өр зээл тавихгүй л бол унтаж чадахаа байсан улс төрчидтэй болж дээ
Зочин 2022-11-29 59.153.115.70
зээл гэхээр л дотор муухай оргих юмаа үр хүүхдэд өр үлдээж үхэх юм байна даа
Зочин 2022-11-29 192.82.66.238
улс зээл авах биш манайд оруулаад ирэх хэрэгтэй. өрд түмэн хүү багатай зээл авмаар байна
Зочин 2022-11-29 66.181.188.240
Хотын түгжрэлийн асуудлыг Хятадын банкны зээлээр шийднэ гэдэг манай төр төсөв 2 их доошоо орсны шинж. Хийн хоолой, төмөр зам, хурдны зам, цахилгаан станц, онгоцны буудал энэ тэр бол болно ш д. Дэлхий даяар биднийг харж л суугаа. Зээлжих эрх доошлох нотолгоо болно доо.
Зочин 2022-11-29 66.181.161.68
Төмөр замаа хотоос гаргана гэж байснаа нүхэн гарц гэх мөнгө идэх улсаа өрөөнд оруулах МАН мангас юм аа
Зочин 2022-11-29 66.181.160.14
Бас юун зээл вэ ? Өмнөх өр ширээ дарж чадахгүй бүгдээрээ нийлээд цөлмөчихөөд, одоо болиочээ хулгайчуудаа. Нүүрсний хулгайчууд хөгжлийн банкны тонуулчид дээрэмчидээс мөнгөө гаргуулж авч өр ширээ дарж , зам харгуйгаа өөрсдөө бариачээ. Өр ширнийхээ хугацааг сунгаж байгаад ард түмнээр төлүүлэх гэж байгаа бол май шүү хулгайчуудаа. Та нарын тавьсан өрнөөс ард түмэнд наалдсан юм ер байхгүй.