Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Токио хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.
Эх сурвалж: president.mn
Зочин 2022-11-29 192.82.88.82
буцалгүй.дуугай.байцгаа
Зочин 2022-11-29 202.126.90.121
авгайгаа хөтлөал доншуучлаад эхлэв..бага шиг л өр тавиасай. хэрэгтэй л юм гуйгаасай билээ..ккк. иргэд баялаг бүтээдэн үйлдвэр, технологи хүсээд байхад эднүүс чаатр, нүхэн гарц мэтийн юм чрьсан шээг зугаацжиху..ойлгох ухаан хайрла.
Зочин 2022-11-29 124.158.66.65
Том амжилт хүсье🌹
Зочин 2022-11-29 66.181.168.199
ЗЭЭЛ БҮҮ АВААРАЙ. ҮЙЛДВЭР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
ЗЭЭЛ БҮҮ АВААРАЙ. ҮЙЛДВЭР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
ЗЭЭЛ БҮҮ АВААРАЙ. ҮЙЛДВЭР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
https://youtu.be/_5p4WrsvqKo 2022-11-29 51.79.240.60
Луйврын сонгуулиар гарсан тушаалтны туслахын намтар, утас, зураг нийтэд хүндэтгэлтэйгээр үзүүлье.
http://www.kremlin.ru/catalog/persons/495/biography
Зочин 2022-11-29 122.201.31.223
Уул нь монголчууд бид Төрийн тэргүүндээ хүндэтгэлтэй ханддаг байх ёстой! Гэтэл сонгогдсон нөхдүүд маань (Женко, Күүк г.м.) даанч хүндэтгэл хүлээх чадваргүй хүмүүс учир сошиалд элдэв муу үгээр шүүмжилдэг, үл тоодог. Энэ бол монгол төрийн уламжлалд харш үзэгдэл! Иймд Ерөнхийлөгчид хаа хамаагүй (өөрийгөө үл гологч) хүнийг нэр дэвшүүлдгээ болих ёстой! Жишээ нь, Женко, Миеэ 2-ын аль нэгийг сонго гээд тулгачихаар иргэд яах болж байнаа?! УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлдэг журмыг өөрчлөх хэрэгтэй!!
Зочин 2022-11-29 66.181.176.62
Эрдэм мэдлэг болон амьдралд боловсорсон,эд хөрөнгийн дон шүглээгүй нас намбатай хүн л байх хэрэгтэй
Зочин 2022-11-29 203.98.77.101
ЕР НЬ ДЭЛХИЙ НИЙТ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН НӨХДҮҮДИЙГ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ ГЭЖ ХАРДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ… ЮУ ГУЙЖ ЦАРАЙ АЛДАХ БОЛ, ЯМАР ХУЛГАЙН САНАА ГАРГАЖ БАЙГАА БОЛ ГЭЖ Л ХАРЦГААДАГ БАЙХ ДАА…