Африкчууд гайхамшиг толилуулж, Португал хариугаа авав

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Катар-2022

Африкчууд гайхамшиг толилуулж, Португал хариугаа авав

Африкчууд гайхамшиг толилуулж, Португал хариугаа авав

“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд боллоо.


КАМЕРУН 3 – 3 СЕРБИ

Энэ дэлхийн аваргын чимэг болсон тоглолт дээрх хоёр багийн хооронд боллоо. Тоглолтын эхний гоолыг Камеруны Жон-Чарлес Кастеллетто оруулж, багтаа тэргүүллийг авчрав. Гэтэл Сербиүд нэгдүгээр төгсгөлд хоёр гоол, хоёрдугаар үеийн эхлэлд нэг гоол оруулж, 3-1 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Тус гоолуудыг Страхинияа Павлович, Сергей Милинкович-Савич, Александр Митрович нар тус тус оруулсан. Ийнхүү Серби яллаа гэж олон фанатууд таамагласан. Тэгтэл үгүй байжээ. Камеруны сэлгээнүүд үр дүнгээ өгөв. Тоглолтын 63 болон 66 дахь минутуудад Винсент Абубакар, Эрик Максим Чупо-Мотинг нар дараалан гоолдож, үндсэн цаг 3-3 гэсэн харьцаатай өндөрлөжээ.

Тус тоглолтын шилдгээр Винсент Абубакар тодорчээ.

ӨМНӨД СОЛОНГОС 2 – 3 ГАНА

Африк тивийн багууд энэ өдөр өнгөтэй байлаа. Энэхүү тоглолтод Ганын шигшээ баг Салису болон Кудус нарын гоолоор 2-0 гэж сайхан эхлэлийг тавьсан. Харин хоёрдугаар үед Солонгосоос Чо Ги-Сун хариуг нь барьж, хоёр гоол оруулснаар тоглолт 2-2 гэсэн харьцаатай тэнцэв. Солонгосчууд довтолгоонд илүү санаачлагатай байсан ч тоглолтын тав дахь, шийдвэрлэх гоолыг Ганаас тэр дундаа Кудус оруулж, шигшээ багтаа тун чухал хожлыг авчирлаа.

Тоглолтын дараа Ганын довтлогч Андре Айю “Гайхалтай тоглолт, гайхалтай мэдрэмж, бүх зүйл гайхалтай байлаа. Үүнийг таашаалаа. Бүгд л таашаалаа. Яг энэ эрчээ алдалгүй, хүсэл эрмэлзлээ хадгалж, өнөөдрийнх шиг зүйл дахин бүтээхийг хичээх хэрэгтэй байна. Гайхалтай тэмцээн болж байна. Олон ч гэнэтийн зүйлс болж, тоглолт бүрийг таамаглахад бэрх байна. Би баяртай байна. Хасагдах шатанд шалгарна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Мохаммед Кудус тодров.

БРАЗИЛ 1 – 0 ШВЕЙЦАРЬ

Неймаргүй Бразил эцэст нь хожиж чадлаа. Хожлын ганц гоолыг нь Каземиро оруулав. Бразилчууд аюултай довтолгоо өрнүүлж байсан ч Швейцарийн хаалгач Ян Зоммер удаа дараа оролдлогыг нь няцааж чадсан. Гэвч 83 дахь минутад Каземирог зогсоож чадсангүй.

Энэ жилийн Бразилын хамгаалалт онцгой байна. Эхний хоёр тоглолтын дараа тэдний хаалга руу нэг ч оновчтой цохилт очоогүй аж.

Тус тоглолтын шилдгээр Каземиро тодорчээ.

ПОРТУГАЛ 2 – 0 УРУГВАЙ

Португалчууд Бруно Фернандешийн хоёр гоолын ачаар Уругвайгаас 2018 оны өшөөгөө авч чадлаа. Ингэснээр тэд Франц, Бразилын адилаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ нэг тойргийн өмнө авав. Португалаас 39 нас 275 хоногтой Пепе талбайд гарснаар ДАШТ-ий түүхэнд Европын багуудаас талбайд гарсан хамгийн хөгшин тамирчин болов.

Тус тоглолтын шилдгээр Бруно Фернандеш тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж