Бундестагийн гишүүд даарч байна

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

Бундестагийн гишүүд даарч байна

Бундестагийн гишүүд даарч байна

Германы улстөрчид Бундестагийн танхимд ороолт ороож, нөмрөг нөмрөн суух болжээ. Тус улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бундестагийн хурлын үеэр “бээрсэн” улстөрчдийн зургийг нийтэлсэн байна. Эрчим хүчний хямралтай энэ үед Германы парламент, Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд ийнхүү дулаан хувцастай суухаас өөр аргагүйд хүрчээ.

Гишүүн Клара Гейвиц том ороолт зүүж, Гадаад хэргийн сайд Анналена Бурбок ноосон нөмрөгтэй сууж буй бол Сангийн сайд Кристиан Линднер пиджакан дотроо хоолойтой хар цамцтай чуулганы танхимд үг хэлсэн байна.

Энэ нь дулаан хэмнэх тухай тогтоолтой холбоогүй бөгөөд Германы парламентын 1700 гаруй өрөөтэй Якоб Кайзерын барилгын дулааны шугамд эвдрэл гэмтэл гарсныг “Spiegel” өнгөрсөн долоо хоногт олж мэджээ. Дээрх шалтгааны улмаас зарим өрөө огт халахгүй байгаа аж.

Германы Канцлер Олаф Шольц л юу ч болоогүй мэт хослол, цамцтай Бундестагийн танхимд суусан байна. Тус улсын хэвлэлүүд Бундестагийн гишүүдийн ийнхүү “өрөвдөлтэй” суугааг онцолж, ихээхэн шүүмжлэл өрнүүлэх болжээ.

Эх сурвалж: AIF, SPIEGEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж