Грийнландаас газрын тосны шинж тэмдэг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Грийнландаас газрын тосны шинж тэмдэг илэрчээ

Грийнландаас байгалийн хий илрүүлсэн “Cairn Energy” компани Грийнландын далайн эрэг дагуу бүсэд газрын тос байж магадгүй анхдагч шинж тэмдгүүдийг илрүүлсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Их Британийн Эдинбургт байрладаг “Cairn” компанийн Грийнландын далайн эргийн ойролцоо сүүлийн арваад жилийн дотор өрөмдлөг хийсэн анхны компани бөгөөд Грийнландын Баффин Бейгийн ойролцоо газрын тосны нүүрс-усны систем байгааг илрүүлсэн байна.

Эдийн засагчид, хөрөнгө оруулагчдад сайнаар сонсогдох энэ олдворын талаар харин байгаль хамгаалагчид эсрэг бодолтой байгаа бөгөөд “British Petroleum” компани Мексикийн буланд газрын тосны осол гаргасан шиг явдал давтагдах вий гэж болгоомжлон өрөмдлөгийн ажлыг эсэргүүцэж байна. Газрын тостой холбоотой мэдээг байгаль хамгаалах “Greenpeace” байгууллага эсэргүүцэн хүлээж авч байгаа бөгөөд газрын тосны өрөмдлөг нь Арктикын эмзэг байгалийг улам их эрсдэлд оруулах болно гэж үзэж байна.

“Cairn” компани Т8-1 цооногоо Баффин Бейд өрөмдөж байгаа бөгөөд ойрын үед дахин хоёр цооног өрөмдөхөөр төлөвлөж байгаа ба цооногуудаа 4,000 метрийн гүн хүртэл өрөмдөх юм байна. 1970-аад оны нефтийн хямралын үед Грийнландад таван цооног өрөмдсөн ч тавуулангаас нь юу ч илрүүлж байгаагүй ажээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж