“Степ Голд” компани орон нутгийн 1600 гаруй оюутанд тэтгэлэг олголоо | News.MN

“Степ Голд” компани орон нутгийн 1600 гаруй оюутанд тэтгэлэг олголоо

“Степ Голд” компани орон нутгийн 1600 гаруй оюутанд тэтгэлэг олголоо

“Степ Голд” компани орон нутгийн 1600 гаруй оюутанд тэтгэлэг олголоо

Үндэсний тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч, “Боловсролтой Монголын ирээдүйд хөрөнгө оруулна” уриатай "Степ Голд" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 оноос хойш орон нутгийн 1600 гаруй оюутанд тэтгэлэг олгосон. Харин энэ 2022-2023 оны хичээлийн жилд зориулаад Дорнод, Баянхонгор аймгийн 500 орчим оюутанд тэтгэлэг олгожээ. Энэхүү тэтгэлгийн батламж гардуулах ёслолыг “Blue Sky”-д зохион байгууллаа. Ёслолд "Степ Голд" компанийн төлөөлөл, орон нутгийн оюутнууд, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын удирдлагууд болон "Степ Голд" компанитай хамтран ажилладаг Монголын томоохон их, дээд сургуулиудын төлөөлөл оролцсон юм.

“СТЕП ГОЛД”-ЫН ТЭТГЭЛЭГ АВСАН ОЮУТНУУДЫН 85 ХУВЬ НЬ МОНГОЛЫН ТОП 5 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙНА”

“Степ Голд” компанийн Хүний нөөцийн менежер Г.ОДОНТУНГАЛАГ:

Манай компани 2016 онд Монгол Улсад байгуулагдаж, 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлэн нээлттэй хувьцаат компани болсон. Манай үндсэн төсөл болох Алтан Цагаан Овоо ордын үйлдвэрлэл 2020 оноос эхэлсэн. Бидний хувьд уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оноос эхлэн нийгмийн хариуцлагын ажлуудаа хэрэгжүүлж эхэлсний нэг нь энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм. Түүнээс хойш орон нутгийн 1670 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Манай тэтгэлэгт 4 жилийн турш тасралтгүй хамрагдаж байгаа оюутнууд ч бий. Тэтгэлэг авсан оюутнуудын 85 хувь нь Монголын топ 5 их, дээд сургуульд суралцаж байгаа. Мөн гадаадын 11 сургуульд суралцаж байгаа 20-иод оюутан байна.

Бид тэтгэлгийн хүртээмжтэй байдлыг чухалчилдаг учраас оюутнуудад сургууль, мэргэжил гэх мэт дээр ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Хамгийн гол нь тухайн орон нутгийн оюутан байгаад сургуульдаа суралцаж байгаа нь үнэн гэдгээ баталгаажуулахад хангалттай.

Энэ жилийн хувьд Баянхонгор аймгаас 350 оюутан, Дорнод аймгийн 150 оюутан тэтгэлэгт хамрагдаж байна. Манай уул уурхайн төслүүд хэрэгжих хугацаанд бид оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлнэ.


ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД ТӨГСӨӨД НУТАГТАА ОЧИЖ АЖИЛЛАЖ БАЙНА

“Степ Голд” компанийн Орон нутгийн харилцаа хариуцсан менежер Г.АЛТАНБАЯР:

-Уул уурхайн төсөл амжилттай хэрэгжихийн тулд орон нутгийн иргэдтэй ойлголцол сайтай, орон нутагтаа үр өгөөжтэй байх нь чухал. Тийм учраас бид орон нутгийн залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Манай тэтгэлэгт хамрагдсан оюутнуудаас зарим нь төгсөөд нутагтаа очиж ажиллаж байна. Алтан Цагаан Овоо төсөл дээр ч зарим нь ажиллаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна бид Цагаан-Овоо сумын малчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн ажлуудыг хийдэг. Манай төслийн ханган нийлүүлэгчид 100 хувь орон нутгийн компаниуд байдаг. Цагаан-Овоо сумын айл өрхийн дийлэнхэд нь манай Алтан Цагаан Овоо төсөлтэй холбоотой ажил эрхэлж байгаа хүмүүс бий.


“НИЙМГИЙН ХАРИУЦЛАГЫН АЖЛУУДАА МАШ БОГИНО ХУГАЦААНД ИДЭВХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА”

ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.ГЭРЭЛТ-ОД:

-"Степ Голд" компани 2018 оноос эхлээд ШУТИС-ийн 60 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон. Ер нь компаниудад нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг. Энэ компанийн хувьд нийгмийн хариуцлагаа маш богино хугацаанд идэвхтэй хэрэгжүүлж чадаж байгаа гэж хамтран ажиллаж байгаа сургуулийн зүгээс дүгнэж хэлмээр байна. Бидний зүгээс үүнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлмээр байна.

"Степ Голд" компани Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Алтан Цагаан Овоо холимог металлын төсөл, Баянхонгор аймагт Уудам Хөндий хайгуулын төслийг хэрэгжүүлж байна. Алтан Цагаан Овоо төслийн хувьд 500 гаруй хүн ажиллаж байгаагийн 99% нь монголчууд, 75% нь орон нутгийн залуус. Уг төслийн 2-р шатны бүтээн байгуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ шатанд нэмж 300 орчим ажлын байр бий болох юм.

Уурхайн үйл ажиллагааны үр шимээр нутаг орны иргэдийн аж амьдрал сайжирч байгаа гэдгийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга Д.Батмагнай хэлсэн.

Тус суманд байдаг ганц уурхай нь Алтан Цагаан Овоо. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагтай гуравласан гэрээ байгуулж, орон нутаг руу чиглэсэн олон хөрөнгө оруулалтууд хийж байгааг тэрээр онцоллоо.


“АЛТАН ЦАГААН ОВОО УУРХАЙ МАНАЙ СУМАНД ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙНА”

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга Д.БАТМАГНАЙ:

-Алтан Цагаан Овоо уурхайн ажилчдын 75 хувь нь орон нутгийнх. Үүнээс зөвхөн манай сумын л гэхэд 160 орчим хүн ажиллаж байна. Тэр хэрээрээ төдий тооны гэр бүлийн нийгмийн асуудал шийдэгдсэн гэсэн үг.

Степ Голд компанийн санхүүжилтээр сумын иргэд төвлөрсөн халаалтын системд холбогдсон. Мөн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 150 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ уурхай манай суманд үр өгөөжөө өгч байна.


“ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН ОЮУТНУУДДАА САЙН ХИЧЭЭГЭЭРЭЙГЭЖ ЗАХЬЯ”

ШУТИС-ийн Инженерийн бэлтгэл ангийн оюутан А.ГЭРЭЛТТӨР:

-“Степ голд” компанийн тэтгэлэгт хэрхэн хамрагдсан бэ?

-Өнгөрсөн аравдугаар сард тэтгэлэгт хамрагдсанаа мэдсэн. Сургуульд сурч буй тодорхойлолт, сургалтын төлбөрийн баримтаа аваачиж өгөөд тэтгэлгээ авсан. Тэтгэлэгт хамрагдахад ямар нэгэн асуудал тулгараагүй, маш хялбар, товч, тодорхой байсан. Ийм тэтгэлэг байдаг гэдгийг анх ээж, аав маань хэлж өгсөн.

-Танай ангиас хэчнээн хүүхэд энэ тэтгэлэгт хамрагдсан бэ?

-Манай ангийн 20 гаруй хүүхдээс 18 нь энэ тэтгэлэгт  хамрагдсан. Миний хувьд дараа дараагийн жилүүдэд “Степ Голд” компанийн тэтгэлэгт үргэлжлүүлэн хамрагдахыг хүсч байна.

-Ямар сургуульд ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-ШУТИС-ийн Инженерийн бэлтгэл ангийн 1-р дамжаанд сурдаг. Тэтгэлэгт хамрагдаж буй, хамрагдахыг хүсч буй оюутнууддаа “Сайн хичээгээрэй” гэж хэлэхийг хүсч байна.


“ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ ТЭТГЭЛЭГ АВЧ БАЙНА”

АШУИС-ийн VI курсын оюутан Б.БАТТУЯА:

-Миний хувьд 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ "Степ Голд" компанийн тэтгэлэгт хамрагдаж байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зургадугаар курсын оюутан. Хүний их эмч мэргэжлээр суралцдаг. Энэ тэтгэлэг нь манай гэр бүлд санхүүгийн тал дээр маш том дэмжлэг болдог.

Үүнээс гадна өөр бусад тэтгэлгүүдэд хамрагдахын тулд маш олон шалгуур тавьдаг бол Степ голд компанийн тэтгэлэг илүү олон оюутныг хамруулах зорилготой болохоор харьцангуй боломж ихтэй. Орон нутгийн харьяалалтай оюутан бүрт эрх тэгш олгодог. Оюутнууддаа сайн суралцаад энэ тэтгэлэгт хамрагдаарай гэж уриалмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-29 66.181.179.18

буян нь бурзайж явах болтугай сайн цагийн эхлэлийг тавьсан хамт олонд талархья

Avatar

Good 2022-11-29 146.75.160.133

Saikhan medee bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж