ГХЯ: БНСУ-д нурангид дарагдсан иргэний нэг нь ухаангүй байна

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

ГХЯ: БНСУ-д нурангид дарагдсан иргэний нэг нь ухаангүй байна

ГХЯ: БНСУ-д нурангид дарагдсан иргэний нэг нь ухаангүй байна

Өмнөд Солонгосын Кёнсан мужийн Сонжү хотын Бёкжин-мён дүүрэгт барилгын ажил хийж байсан хоёр монгол иргэн цементэд дарагдсан осол өчигдөр /2022.11.28/  гарсан талаар мэдээлсэн. Тодруулбал, тус улсад байшингийн дотор засвар хийж байсан хоёр монгол иргэний дээрээс цемент нурж дарагдсан юм. Байшинг цементэн блокоор барьж байжээ.

Дарагдсан иргэд нь Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар байсныг “Kyongbuk” цахим хуудас мэдээлсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр тэднийг нас барсан гэх мэдээлэл гарсныг ташаа гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн нь үнэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь бие хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал маш хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна.

Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна гэлээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан статистикаар Монгол Улсын 36 мянга 950 иргэн оршин сууж байгаагаас 16 мянга гаруй нь хууль бусаар оршин сууж байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг нь аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж