НАТО яг одоо өөртөө сэтгэл хангалуун байна. Мэдээж Брюссель дэх төв оффист нь очоод, албан тушаалтнуудтай нь ярилцвал Европын өнөөгийн нөхцөл байдалд баярлаж суугаа хүн нэг ч байхгүй. Гэхдээ эвслийнхэн туйлын эв нэгдэлтэй байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Тухайлбал, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд НАТО, Европын холбоо тууштай хамтран ажилласан. Ийм нэгдэл үргэлж тохиолдоод байдаггүй. “Хэрвээ та надаас хоёрдугаар сард асуусан бол одоогийн эв нэгдлийг таамаглаж хэлэхээргүй байсан” гэж Брюссель дэх АНУ-ын албаны хүн хэлжээ.
БАРУУНЫХАН ДАЙНААС ЗАЛХСАН УУ?
Дайн эхэлснээс хойш даруй таван сарын дараа барууныхан Украины дайнаас залхаж эхэлсэн үү гэх таамаг гарч ирсэн. Учир нь дайнаас улбаатайгаар дэлхий даяар хоол хүнс, эрчим хүчний хямрал нүүрлэсэн тул зарим түншүүдийн хувьд энэ нь бодит зүйл гэж АНУ-ын албаны хүн хэлжээ. “Хүмүүс Украиныг Оросын Афганистан 2.0 хувилбар гэж үзэж эхэлж байна. Энэ дайн эцэс төгсгөлгүй үргэлжилж, хүмүүсийг залхааж байна” гэж “Politico” сэтгүүлд бичсэн. Украинд үзүүлэх дэлхийн дэмжлэг хэчнээн чухал ч мөргөлдөөн үргэлжлэх тусам дэлхий залхах вий гэж эмээж буй. Түүнчлэн ОХУ дэлхийн хамгийн том цөмийн цэнэгт хошуутай тул зарим орон тэдний эсрэг эрс арга хэмжээ авахаас эмээж болзошгүй юм.
Гэтэл нөхцөл байдал үнэн хэрэгтээ тийм байгаагүйг НАТО-ийн нэрээ нууцалсан албан тушаалтан хэлсэн. “Украины талд зогсох бидний хатуу шийдвэрт энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд халдаж буй Оросын харгислал тусалсан. Дайны гэмт хэргийн дүр зургийг бид өдөр бүр харж байна. Энэ нь биднийг дайнаас нүүр бууруулахад хэцүү болгодог” гэжээ.
Кремлийн тактикийг маш буруу байсан гэж барууныхан үзэж байна. Тэд Украиныг дэмжиж буй улс орнуудад та нар ч бас зовох болно гэсэн хандлагаар хандсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г зүүн тийш тэлэх нь гэж буруутгасан нь эцэстээ бодит болжээ. Учир нь Швед болон Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан нь Кремлийн үйл ажиллагааны шууд үр дүн байлаа. Угтаа бол тус улсууд олон арван жилийн турш эвсэлд үл нэгдэхийг илүүд үздэг байв.
ДЭМЖЛЭГИЙН ХЭЛБЭРҮҮД
НАТО-ийн орнууд Украиныг практик болон улс төрийн гэсэн хоёр хэлбэрээр дэмжиж байна. Практик хэлбэрийн дэмжлэг нь Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх чадвартай байхын тулд аж үйлдвэрүүдийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэгт чиглэнэ. Дайн эхэлснээс хойш эхний хэдэн долоо хоногт сандарсан байдалтай байснаа бодвол сүүлийн үеийн тусламжууд нь илүү зорилтот, урт хугацааны болж буйг НАТО-ын албаныхан хэлж буй. Гэвч тус эвсэл нь өөрийн гишүүдэд үзүүлж буй болон Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийнхээ хооронд зориудаар зааг үүсгэдэг аж. Тусламжийг НАТО-ийн гишүүн орнуудын засгийн газрууд шийдэж, олгодог. Гэтэл энэ ялгааг Кремль хүлээн зөвшөөрдөггүй. НАТО-ийн хувьд цөмийн эрчим хүчтэй холбоотойгоор улам хурцдаж буй зөрчилдөөнөөс зайлсхийхийг хичээж байна.
Украинд үзүүлэх улс төрийн дэмжлэг гэдэг нь НАТО-ийн гишүүн орнууд тус тусын парламент болон иргэдтэйгээ хамтарч зохицуулах үйл ажиллагаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар Украинд туслах зардал нь АНУ, Франц, Их Британи зэрэг улсын Ирак, Афганистанд зарцуулсан зардалтай харьцуулахад юу ч биш юм. Тухайлбал, Герман, Франц, Италид явуулсан сүүлийн үеийн судалгааны дүнг харахад амьжиргааны өртөгт шууд нөлөөлж буй хориг арга хэмжээг сулруулах хүсэлтэй байжээ. Энэ нь төдийлөн өндөр хувьтай гараагүй буюу Франц, Германд 28, Италид 26 хувьтай байжээ. Гэсэн хэдий ч эдгээр улсын удирдагчид дэмжлэгээ тууштай хадгалсаар байна.
Украинд ямар үр дүн гарахаас үл хамааран Европ дахь нөхцөл байдал геополитикийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч ирэх жилүүдэд ээдрээтэй хэвээр байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Оросын түрэмгийлэл дэлхий даяарх аюулгүй байдлын тогтолцоонд өөрчлөлт оруулсан гэж Брюссель дэх АНУ-ын албан тушаалтан хэлжээ. Зөвхөн НАТО төдийгүй Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Австрали зэрэг бусад ардчилсан орон Путины үйлдлийг дэлхийн дэг журамд ноцтой заналхийлсэн гэж үзэж байна.
НАТО-ийн гишүүн орнууд Украинд олон сая ам.долларын үнэ бүхий агаарын довтолгооноос хамгаалах систем амлажээ. Герман улс нисэх онгоц, далавчит пуужин, нисгэгчгүй онгоц сөнөөх чадвартай “Iris-T” системийг илгээсэн. Эндээс эхний ээлж нь хэдийнэ Украинд ирээд буй. Харин АНУ нисэх онгоц, далавчит пуужин, “NASAMS” системийг илгээнэ гэж амласан. Их Британи, Канад, Франц, Нидерланд улсууд ч бас агаарын довтолгооноос хамгаалах систем илгээж байна. Тодруулбал, Их Британи улс танк эсэргүүцэх “NLAW” зэвсэг, “MLRS” алсын тусгалын пуужингийн систем, Герман улс өөрөө явагч зенитийн буу, зөөврийн газар-агаар ангиллын пуужин, Франц улс Цезарь өөрөө явагч буу нийлүүлсэн. Зэвсгийн нийлүүлэлтээс гадна НАТО-ийн гишүүн орнууд Украины цэргүүдэд өргөн хүрээний сургалт явуулж байна.
НАТО ЯАГААД ЦЭРГЭЭ ОРУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ?
НАТО-ийн гэрээний тавдугаар зүйлд хэрвээ аль нэг гишүүн орон халдлагад өртвөл түүнийг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Украин нь НАТО-ийн гишүүн биш тул тус эвсэл цэргээ оруулахаас татгалзсан. Түүнчлэн АНУ зэрэг тэргүүлэгч орнууд үүнийг хийвэл ОХУ-тай шууд зөрчилдөж, илүү өргөн хэмжээний дайнд хүргэнэ гэж эмээж буй. Гэхдээ зүүн Европт буюу Литва, Польш зэрэг эвслийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт НАТО-ийн 40 мянга орчим цэрэг байрладаг. Түүнээс гадна 300 мянган цэрэг өндөржүүлсэн бэлэн байдалд байна.
ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Украин НАТО-д элсэхийн нэн тэргүүний зорилтоо болгосон. Түүнчлэн гишүүнээр элсэх үйл явцыг хурдасгах хүсэлтийг саяхан НАТО-д тавиад буй. Украины ойрын хугацаанд гишүүнээр элсэх хүсэлтийг Төв болон Зүүн Европын есөн орон дэмжжээ. Одоогоор Украиныг гишүүнээр элсүүлэх талаар бодох цаг арай болоогүй, оронд нь зэвсгээр хангах нь илүү чухал гэж НАТО үзэж байна.
Эх сурвалж: BBC, THE WEEK
Зочин 2022-11-29 192.82.86.235
chip
shal hudalaa burah yumaa. 2022-11-29 202.55.191.130
odoo nato harin ch gvn hyamarald bnaa, finland shevediig abahad ni turkuud saad hiij abahgui bgaa. deer grekuud turktai bainga muudaltsaj dain hiihdee tulaad bgaa da. oirh dornodod amerikiin holbooton irak siriin kurduudiig turkuud bombogdoj puujindaj alj hyadaj bhad amerikuud yu ch helj chadahgui bna. orosuud hvchtei bgaa tul nato ch amerikuud ch orostoi baildahgui gej bainga yrij bichej bgaa ch de. vnen tiim hvchtei bol orosiig ailgan bizdee. haan tiim yum bnaa..orosuud zevsegt
Зочин 2022-11-29 66.181.160.52
орос стратегийн ач холбогдолтой газруудыг эзэлж газар нутгаа тэлнэ.европт ойрхон цэргийн бааз байгуулана
Зочин 2022-11-29 142.79.202.93
Хөөрхий бас нэг худал тархи угаалт. Энэ дайнаар украйн л хамгийн их хохирно. Орос ану аль хэдийн тохироогоо хийгээ байлгүй дээ. Тэд л хожно
Зочин 2022-11-29 89.38.99.28
хэдхэн доллараар Америкчуудын стратегийн дайсныг устгаж өгч байгаад Америкийн албаны хүмүүс баярлаж байна. Ирээдүйд орос Америктай зайлшгүй мөргөлдөөнд хүрнэ тэр үед Америкийн амсах хохирол 30-50сая хүн гэж тооцоолж байтал путин гэж тожгор сайн дураараа оросын армийн 50% ийг сүйтгээд өгсөнд Америкчууд баярлаад ханахгүй байна.Одоо Украйныг сайн зэвсэглээд байхад л орос орон тэр чигтээ сүйрч Америктай өрсөлдөх байтугай өөрөө хэдэн хэсэгт хуваагдаж дахиж хэзээ ч сэхэхгүй
Заагч 2022-11-29 202.9.46.84
Нараа дарвайсан алаа худлаа хуцаач Орос улам хvчирхэг боллоо новшийн НАТО ядаргаанд орсон хулгайгаар украйнд Оростой байлдаад алуулж дууслаа.
ЗОЧИН 2022-11-29 202.9.46.9
Оросыг бэхжүүлсэн НАТО-н түрэмгийлэл юм шүү дээ
Монгол сэхээтэн 2022-11-29 202.9.46.146
Үнэн шүү дээ. Оросыг хэтэрхий ганцаардуулах, буланд шахах АНУ, түүний хллбоотнуудын тактик нь хэтэрхий эрсдэлтэй, аюултай үр дагавар авчирч болох юм. Шархадсан араатан эцсийн мөчид эргэн дайрдаг шиг цөмийн дайн гаргахад хүргэж мэдэх юм.
Зочин 2022-11-29 150.129.141.215
Путлер энэ дайныг эхлүүлснээрээ юу ч хожсонгүй. Нэр хүнд, дипломат бодлого, аюулгүй байдал, эдийн засаг, мөнгө санхүү, цэрэг арми гээд бүх талаараа асар их алдагдал хүлээлээ. Цаашид ч байдал нь сайжирна гэсэн найдлага байхгүй. Ингэтлээ суларсан Орост Украин бууж өгнө гэж гонжийнжоо. Оросын сүйрлийг хүссэн нөхдүүд л манай орос ялна, дайраад бай, алаад бай гэж балайрна шүү. Оросууд арай танагтай байгаа дээрээ дайнаа зогсоож, улс орноо өөд нь татмаар юм дөө. Орос хүчтэй байх нь манайд ч ашигтай.
Зочин 2022-11-29 202.21.124.69
Орос Украйн руу дайрснаараа , Дэлхийн бүх улсуудыг өөрийн эсрэг болгосон , Украйн болон бусад оросын харъяат улсуудыг улам бэхжүүлж, чадавхжуулж өглөө , үүнийхээ үр дүнд Орос орон өөрөө дампуурлын , задралын ирмэгт ирлээ
tenegtej ogdog gar bna. delhiin uls oronuud orosiig demjij bna. 2022-11-29 202.131.225.197
delhiid 210 uls bgaagaas dongoj 43 uls l orosiin horigt negdej orson bol vldsen orosiig demjij bna. iim bhad delhii niit gej buraad haa holdoh be de. hyatad , enhtheg , turk, brazil iran indionez , egguppt , pakistan ulsuud harin ch orosiig demjeed bna. ene chin hvn torolhtonii 3/2 oos ihenh ch dee.. ingej hudalaa burj tenegteh garuud medleg bolovsorolgui orkuud l yum daa..arabiin ertonts ter chigtee orosiig demjij bgaa ch de.tov aziud adilhan da..
Уншигч 2022-11-29 192.82.87.112
45 он биш ээ, оросууд байлдах гэж төрсөн хүмүүс ч биш, ялагдашгүй гэдэг нь ч худал, цаг хугацааны л асуудал болсон.
Зочин 2022-11-29 43.242.242.59
Украйн нь НАТО-д элсвэл Орос-НАТО-гийн хооронд шууд дайн гарна. Украйн зүгээр байхгүй Оростой дайтна тэгээд бусад орнууд нь дайнд татагдан орно. Оросыг өмөөрч хатмын нөхөрлөлийн орнууд нь бас дайнд оролцоно. Дэлхийн 3-р дайн болно гэсэн үг. Гэхдээ оросын ард түмэн байлдахын тулд төрсөн хүмүүс юмдаа. тэднийг ялахад хэцүү. Яг л дэлхийн 2-р дайн яаж төгссөн тэрэн шиг юм болж магадгүй
Зочин 2022-11-29 89.38.99.28
Үхсэн хатсаны байлдахын төлөө төрсөн хүмүүс гэж. Аймхай золигнууд гэдгийг нь дэлхий даяар харж байна. Дэлхий дээрх 6000 үндэстнээс байлдахаар төрсөн үндэстэн гэвэл 5.6 хан л бий. Монгол, Гурка, Маори .. гээд л болно. Бусад нь яагаад ч дайтаж байлддаг улс биш. Бусад үндэстэнгүүд тариа тарьж зам гүүр барьж амьдардаг юм. Ямартаа ч цэргүүд хараад шээс нь гоождог оросууд бол дайнч үндэстэн биш.2-р дайнд сибирийн Монгол түрэг овгийн байлдагчдын хүчээр л ленинградаа эргүүлж авсан юм
Зочин 2022-11-29 202.70.44.46
сайхан гэгчийн дайн болохгүй л байна даа, уйтгартай байна шүү
Зочин 2022-11-29 202.70.44.46
энэ дэлхий тэгж үзлээ гэнэ үү, энэ дэлхий юу юм, агуу оросын хажууд юу ч биш, хүсвэл энэ дэлхийг хөмрөх болно, украйнд юугаар ч тусалсан ч орос тоохгүй
Зочин 2022-11-29 202.70.44.46
НАТО ЯАГААД ЦЭРГЭЭ ОРУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ? оросоос чацга харваж байна, НАТО-д зэвссэг үлдсэн болов уу, хөгшин европыг сүйрэхийг бүгдээрээ харнаа, манай ялгуусан улаан арми нэг алхам хойшоо, 2 алхам урагшаа, эхний үр дүн гарсан, крым манайх, луганск манайх, донецк манайх, херсон манайх, дараагийн манайх бол одесс, николаев
Зочин 2022-11-29 202.70.44.46
хөөрхий украйнчууд миний монгол улс шиг хуурай эх газарт л үлдлээ,
zochin 2022-11-29 192.82.84.117
oros ene baitugai hetsuu tsagiig tuulsan zovlon uzsen ard tumen. yalaltiin toloo yaj ch zovson toohgui.
Зочин 2022-11-29 202.70.44.46
чи үнэхээр мэргэн дүү байна
Зочин 2022-11-29 66.181.160.98
ene naranjargal mandah gej yamar g**** bnaa elbegdorjiin b***g hohdog z** yaashka yu
Зочин 2022-11-29 202.70.44.46
тийм
Зочин 2022-11-29 192.82.85.23
НАТО дэмжих гэсээр байтал Украйн будаа боллоо. ЗХУ ын үeийн бүх бүтээн байгуулалтыг үгүйсгэдэг байсан одоо өөрсдөө шинээр бүтээж сэргээхийг харах л үлдлээ. дээ
зочин 2022-11-29 122.201.21.152
БАРУУНЫХАН ХУДЛАА ИНГЭЖ СААРМАГЖУУЛЖ БАЙЖ БОЛОМЖОО АЛДААД ДУУСДАГ ШҮҮ. ТЭР ХООРОНД ЭНЭ ХОРТ МОГОЙ ОРОС ЧИНЬ ХҮЧЭЭ АВЧИХСАН ДИЙЛДЭХГҮЙ ӨӨРСДИЙГ НЬ ЗАЛГИХАД БЭЛЭН БОЛСОН БАЙХ ВИЙ ДЭЭ. СҮҮЛИЙН ХОРИН ЖИЛ ИРАН ИРАК ЛИВАН ГЭЭД БҮГДИЙГ НЬ ХАРААЧ. ДУТУУ ХАГАС СЭГЛЭЭД ЯМАР ХЭРЭГ БАЙНА. ОДОО Л ОРОСЫГ ДАРУЙХАН ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ. УКРАЙНЧУУД БАМБАЙ БОЛООД БАЙГАА ДЭЭР НЬ. ОРОСЫН ХОТУУДЫГ ПУУЖИНДАХ ХЭРЭГТЭЙ. ОРОСУУД ОДОО ЯГ СӨНӨДӨГ ДЭЭРЭЭ БАЙНА.
Зочин 2022-11-29 192.82.85.23
Саваагүй үхэр саранд мөөрнөөө
Зочин 2022-11-29 202.126.88.207
Оросууд кримийг сэмхэн орхиж эхэллээ,,,
Зочин 2022-11-29 202.72.247.58
Тэнэг украинууд хэдэн жил дайн дайн гэж хөөрцөглөцгөөв. Арай дэндсэн.
Зочин 2022-11-29 66.181.160.75
Би ёстой ОРОСЫН АРМИЙГ ИЙМ НУСАН ТАГЛАА гэж ёстой зүүдлээчгүй ..Дэлхийд нэгд биш юмаа гэхэд хоёрд бол баараггүй л дээ л гэж бодоог байсан … Тэгсэн чинь үхсэн нохойн жогорхой ….баасных нь 2 байдын ..Зэвсэггүйй шахам байсан Украйнчуудыг л барахгүй 10 сар ухантдаг байншд .. Одоо нэгэнт барахгүй нь тодорхой болсон …больвол таарна ..
Зочин 2022-11-29 59.153.85.151
НАТО-той байлдаж байна даа
Зочин 2022-11-29 66.181.160.75
Хуцвааа ….НАТО гийн бол , бүр чигчийнд нь ч хүрэхгүй юм байна …
Зочин 2022-11-29 202.126.90.54
Эргүү мал минь Натогийн орнууд зэвсгээр тулсалж байгаа болохоос Украйнчууд өөрсдөө л байлдаж байгаа. Хаана натогийн цэргүүдтэй байлдаад байна оорк минь?
natogiin ijil hvisten tsereguud yg baildaj haragdaach oros tseregtei ho. 2022-11-29 202.131.225.197
polshuud rummeniud bas angili kanad amerikuud zondoo baildaj bnaa.. nato daind orvol zvgeer budaa bolon za.. iimees aigaad orohgui bgaa yumaa. orosiin kalibari puujing odoo amerik german fransiin neg agaaraas hamgaalah sistem barij chadahgui bna..orosuud ukraind 2800 harvaj bvh niseh ongots tsahilgaan stans ded bvtetsiig budaa bolgoj bna. hervee evropig bol sarmat kinjal metiin bvr hvchtei zevsegeer tam bolgoj hayan ch dee..
Зочин 2022-11-29 103.26.194.160
Харин ч эсрэгээрээ NATO дотроо санал нэгдэхээ больсон. Жишээ нь Туркийг хар л даа.
Зочин 2022-11-29 59.153.113.190
Хуцдагийн вэ,,,,Харин эсэргээрээ Европын улс орнуудад Украйны *Неонацисм*-ыг дэмжихээ зогсоохыг уриалж АНУ, НАТО, ЕХ-г эсэргүүцсэн Жагсаал цуглаан тэмцэл ид өрнөж Европын удс орнуудад Өнгат хувьсгал гарах нөхцөл бүрдэж байна гэж Гадны том том Мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна ,
Зочин 2022-11-29 64.119.21.126
чиний орост л наад неонацизм чинь байна даа. фашистууд, рашистууд
Зочин 2022-11-29 78.187.120.177
аль 20-р зуунд сөнөн мөхөж байгаа имперализм гээд л байдаг байж билээ. гэсэн үхдэггүй. харин дэлхий нийтээрээ тийшээ хошуурч, ажил хийхээр яваад байдаг. одоо бас баларна гээд л байдаг. байдаггүй. гэхдээ энэ бүгд коммунизмийн үзэл суртал байсан юм шүү. барууны улсууд улс төрийн ямар нэгэн нэр томьёо харин ч бага өгдөг юм билээ. харин сая Орос ахад (манай зарим нөхдөд зориулав) нь т*******т гээд нэр хайрлачихаж. оросын нэвтрүүлгээр нэр томьёог арвин хэлдэг, өөрсдөө сайн ойлгодог ч юм уу бүү мэд.
Зочин 2022-11-29 64.119.17.25
Ер нь нато байхгүй бол энэ бүх дайн байлдаан байхгүй л байсан байх
Зочин 2022-11-29 64.119.21.126
орос бүгдийг нь эзлээд үү
Зочин 2022-11-29 66.181.160.123
Орос байхгүй бол харин энэ бүхэн байхгүй байлаа
Зочин 2022-11-29 202.9.46.56
Оросууд бүх дэлхийг эзлээд бүгд модон жорлонтой заваараад сууж байх байлаа
Зочин 2022-11-29 64.119.17.176
УТГАГҮЙ БАЛАЙ ШАХУУ МЭДЭЭ байлаа.Польш , Литва 40 мянган цэрэг байрлаж байна Үүний 300 мянга нь байлдааны бэлэн байдалд байна гэсэн байх юм. НАТО Украйнд яагаад цэргээ оруулаагүй бэ гэсэн ээ. дайн өргөжин магадлалтай гэв .з****г НИЙЛҮҮЛЭЭД БАЙГАА НЬ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДАЙНЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИЖ БАЙГАА ХЭРЭГ.
Зочин 2022-11-29 202.131.247.2
Энэ барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн өөрсдийн өнцгөөсөө бичих юм. Оросууд Крымыг хүчээр авчхаар нь Барууныхан Украйны засаг төрийг дэмжээд байгаа гэж ойлгогдхоор… Бодин үнэн юу гэвэл Барууныхан Украйнд төрийн эргэлт хүчээр хийж хууль ёсны засаг төрийг унаган Украйныг өөрийн болгосноос эхэлсэн шдээ.
Зочин 2022-11-29 202.21.124.159
Haha medekh yum shig bichij bnaa. Chinii l oilgolt. Erkh chuluutei irged baikhuu? daranguilald amidrakhuu gedeg ni tuhain ard tumnii songolt. Chi bol daranguilald dassan neg muu uher l biz
Зочин 2022-11-29 103.26.194.160
Мэднэ ээ.
Зочин 2022-11-29 203.98.77.101
ЭНЭ Ч ТЭГЭЭД ЯВЖ ЯВЖ УКРАИН ГЭЖ УЛС СҮЙРЭЭД ОРОСЫН ЭСРЭГ НЭГДСЭН ЕВРОПЫН ОРНУУДАД Ч АСУУДАЛ ҮҮСЭХ Л БАЙХ. ДАЙНД ГАНЦ ХҮНИЙГ БУРУУТГАХ ЗАМААР БҮХ БУЛХАЙГАА ХААЖ НУУНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ. ХЭН НЬ АШИГ, ХОНЖОО ХАЙЖ, ХЭН НЬ ХОХИРЧ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОРОСУУД НЬ ЭЦЭСТЭЭ "ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИХ"-ЫН ҮЛГЭР БОЛЖ Л БАЛРАХ ВИЙ ДЭЭ. ТЭГЭЭД ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕЭСЭЭ Л ЭХЭЛЖ ДЭЭ.
Зочин 2022-11-29 64.119.21.126
галзуурсан орос өвгөний хүслээр Украйн сүйрэхгүй ээ. орос нь л өөрөө бутарч магадгүй
Зочин 2022-11-29 59.153.86.99
НАТО орос руу дайрахгүй нь ойлгомжтой. Орост ямар ч аюул нүүрлээгүй. Яагаад оросын хөршүүд НАТО д ороод байна гэхээр тэд оросын аюулаас айсандаа л тэр шүү. Орос бол хамгийн том газар нутагтай, олон ястан үндэстэнг хүчээр нэгтгэсэн колонийн эзэнт гүрэн. Тэд хөршүүдээ байнга өөрийн үгээр байлгахыг эрмэлздэг.
Зочин 2022-11-29 202.131.247.2
Айлын нохойны уяа нь уртсаад чам руу улам ойртоод байвал чи зүгээр суугаад байх уу? Бүр ойртсоор байгаад чиний хажууд амьсгал нь дуулдхаар ойртчихлоо. Ядаж байхад хэд хэдэн улсыг нухаад хаячихсан нохой шүү дээ. Бас тэр айл наад нохойд чинь чамайг л муу хүн, болхоо байвал энэ рүү дайраарай гэж сургаад байдаг.
Зочин 2022-11-29 192.82.88.179
Украины арми НАТО зэр зэвсгээр бүрэн зэвсэглээд эхлэсэн зарим НАТО орны армиас ч илүү болсон учир заавал НАТО элсэх гээд яарах хэрэггүй. Үүнд Путин их тус болж байна даа одоо баахан пуужин харвасан Украин агаараас хамгаалах систем баруунаас авч тоноглож эхлэж байна. НАТО тэлэх Путины бодлого байжээ ккк Украин руу халдсан Швед Финлянд НАТО-д элсэх өргөдлөө өөрсдөө өгчихлөө. Үүнд Путины өдүүлсэн дайн нөлөөлж энэ 2 улс тусгаар тогтнолоо Путлерээс хамгаалахын тулд НАТО-д элсэв. Украин ялж Орос задра
Зочин 2022-11-29 202.126.88.207
Оросын фашистууд хэд хэдэн хүнд ачааны онгоцоор хятадаас үл мэдэгдэх ачааг их хэмжээгээр оросруу зөөж эхэлжээ,,,
өвгөн 2022-11-29 192.82.65.103
Слава украйне