Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсчээ. Тэрээр Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн юм. УДБТ-т дуучин, 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983-2001 онд даргаар ажиллажээ. Эх орондоо эстрад, рок поп урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, худалдааны ажилчдын “Хүрэн хаалгатай дэлгүүр”, жолооч нарын “Алтан шар зам” болон хүүхэд, эстрадын ахмад дуучид, аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн, бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болон өөрийн улсын чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800 илүү концертыг хөтлөн өөрийн ухамсарт амьдралаа урлаг соёлыг хөгжүүлэхэд зориулсан юм.
Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нутгийн дүү хүү 2022-11-28 202.131.238.35
Ум сайн амгалан болтугай…. Хү-Ха
Зочин 2022-11-28 73.130.21.120
Um mani badmi hum. Sain torliig oloh boltugai!
zochin 2022-11-28 192.82.84.117
taliigchiig muulah yosgui mongol hun bolovch jaahan ovilgogui otolson, shar semjilsen buural baisan n unen. olon ohidiin zamiig alduulsan hun dee. burhan orshoog.
Зочин 2022-11-28 192.82.65.10
УМ МАНИ БАД МЭ ХУМ.ЁСТОЙ МУНДАГ ХҮН БАЙСАН ДАА
Иргэн 2022-11-28 66.181.160.105
дивахжинд очих болтугай.
Монгол хүн 2022-11-28 66.181.187.129
Харамсах юмгүй амьдарсан буурал, ум сайн амгалан болтугай
Зочин 2022-11-28 59.153.114.98
Ум ма ни ба мэ хум. Ёстой хөдөлмөрч, алтан үеийн амьд домог байсаан. Гэр бүл үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье
Зочин 2022-11-28 66.181.176.62
Эргээд дахин төрөөрэй 🙏
Балжинням 2022-11-28 66.181.187.41
Ум сайн амгалан болтугай