Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсчээ

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсчээ. Тэрээр Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн юм. УДБТ-т дуучин, 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983-2001 онд даргаар ажиллажээ. Эх орондоо эстрад, рок поп урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, худалдааны ажилчдын “Хүрэн хаалгатай дэлгүүр”, жолооч нарын “Алтан шар зам” болон хүүхэд, эстрадын ахмад дуучид, аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн, бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болон өөрийн улсын чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800 илүү концертыг хөтлөн өөрийн ухамсарт амьдралаа урлаг соёлыг хөгжүүлэхэд зориулсан юм.

Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж