Намынхан нь учир зүйгээ олохгүй будилсаар яваад бухимдав уу эсвэл өөр шалтгаан нөлөөлөв үү, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2022.11.28/ "солиотой" мэдээлэл хийв.
Тэрбээр "Улс төрийн нам гэж үүсгэн байгуулагчаасаа салж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулсан намыг хэлдэг. МАН дэлхий дээрх хамгийн урт настай нам, 100 жилийн түүхтэй. Яаж ингэж урт насалсан юм бэ гэвэл үүсгэн байгуулагч нараасаа салж чадсан. Анхны долоогоо буудаж, заримыг нь хороож алсан. Түүнээс хойш намын дарга болсон хүмүүс нь энэ намыг өөрийн өмч гэж үздэггүй болсон. Ажлаа хийж чадаагүй бол хариуцлагаа үүрээд, дараагийн хүндээ шилжүүлдэг.
Гэтэл Ардчилсан нам одоог хүртэл үүсгэн байгуулагчаасаа салж чадаагүй. 1990-ээд онд хувьсгал хийж, энэ намыг байгуулсан хүмүүс намаа өөрийн өмч гэж үздэг. Бид намын үүсгэн байгуулагч гэх энэ хүмүүсийг Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн болгосон. Залуу гишүүд тэдний төлөө гутлын улаа эргэтэл зүтгэсэн. Гэтэл иргэд байтугай гишүүд дундаа нэр хүндгүй болсон тэд дахин дарга болох юм гэнэ. Ардчилсан намын залуучууд тэднээс залхаж байна. МАН-тай нийлж намаа шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй" гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ