"Ч.Маралмаагийн ослыг прокурор шалгаж, шүүхэд шилжүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

"Ч.Маралмаагийн ослыг прокурор шалгаж, шүүхэд шилжүүлсэн"

"Ч.Маралмаагийн ослыг прокурор шалгаж, шүүхэд шилжүүлсэн"

Хоёр хүүхэд, долоон машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол өнгөрсөн аравдугаар сард гарсан. Тус хэргийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс хэлж буй. Охины ээж аавын зүгээс хүүхдээ хөнгөн гэмтсэн гэж эхлээд мэдээлж байсан ч, сүүлдээ гомдолтой байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.  Осолд орсон охинд анхан шатны тусламж үзүүлсэн гэрчийн яриа болон тухай үед юу болсон талаарх мэдээллийг эндээс уншаарай.

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас ослын шалгалтын хугацааг 15 хоногоор сунгасан талаар мэдээлсэн. Эл хэргийг албаны хүмүүсээс дахин тодруулахад тоймтой хариулт хэлсэн хүн олдоогүй. Тэгвэл өнөөдөр /2022.11.28/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг осолтой холбоотой мэдээллийг өглөө.

Тэрбээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм мэдээг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгч байгаа. Одоогийн байгаа мэдээллээр иргэн М-гийн гаргасан ослын хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн. Тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагаа процессын дагуу явдаг. Бидний зүгээс хүний эрхийг зөрчигдөхгүй байх, аль нэг этгээд ял завшихгүй байх зэрэг дээр анхаарч байна.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт хоёр өөр гарсан асуудал бий. Мэдээж хүн хүний бие махбодийн онцлог, хүчин зүйлээс хамаарч гэмтлийн зэрэг хөнгөнөөс хүнд болж хүндрэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд шинжилгээний дүгнэлт өөрчлөгдөж гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх явцад гэмтлийн хүнд зэрэгтэй байсан иргэн нас барсан тохиолдолд шүүх шинжилгээний хүрээлэн дахин дүгнэлт гараад л явдаг. Тиймээс нэг гаргасан шийдвэр тогтсон эцсийн дүгнэлт гэж харж болохгүй. Дараа, дараагийн дүгнэлт явцад өөрлөгдөж болдог.

Хэрэв прокурорын зөвшөөрөлтэй тохиолдолд тухайн дүгнэлт гаргасан шинжээч өөрөө мэдээлэл өгөх боломжтой.

Шүүх шинжилгээний хууль шинэчлэгдэж байгаа. Тэгэхээр иргэд гомдол гаргасан тохиолдолд тухай бүрд нь шийдвэрлэх боломж нээлттэй болж байна. Иргэдийн зүгээс шүүх шинжилгээний байгууллага мэдээллийг хаалттай байлгаж байгаа талаар шүүмжилж байна. Гэхдээ хуулийн байгууллага прокурорын зөвшөөрөлтэй л зөвхөн мэдээлэл өгдөг. Тиймээс цаашид шаардлагатай мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлдэг байх тал дээр анхаарч, хуульд тусгах талаар мөн ярьж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж