Хотын даргын захирамж хоосон сүржигнэл болов

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Хотын даргын захирамж хоосон сүржигнэл болов

Хотын даргын захирамж хоосон сүржигнэл болов

Жилийн дөрвөн улиралд дасан зохицож, амьдарч ирсэн монголчуудыг нийслэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, хот хариуцсан Засаг дарга Д.Сумъяабазар нар алмайруулж, Улаанбаатар хотын бүх шатны цэцэрлэг, сургуулиудыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан ч шөнөдөө бага зэрэг шуурсныг эс тооцвол өнөөдөр /2022.11.28/ цас ч хялмаалсангүй.

Иргэд “Хот хариуцсан сайд, дарга нарын яриад байсан 36 цаг орох цас хаачив” гэцгээн хошигнож байна.

Хэдийгээр хотын даргын захирамж хоосон сүржигнэл болоод өнгөрч байгаа ч нийслэлчүүд нэг өдөр ажилдаа түгжрэлгүй ирж, сургууль, цэцэрлэгийн багачууд хар үүрээр босч, зутарсангүй гэрээсээ хичээллэв.

Гэхдээ цаашдаа цас орох тоолонгоор захирамж гарган, дээрх арга хэмжээг авбал ажлаа л алдацгаах нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж