ОХУ-ын арми гуравдугаар сараас хойш Запорожье атомын цахилгаан станцын ойр орчмыг эрхшээлдээ оруулаад буй. Тэгвэл Украины цөмийн энергийн оператор “Энергоатом” компанийн ерөнхийлөгч Петро Котин “Оросууд цөмийн станцыг орхихоор бэлтгэж байж магадгүй. Тэд станцын хяналтыг Олон улсын атомын энергийн агентлагт шилжүүлж магадгүй” гэж хэллээ. Гэхдээ тодорхой хугацаа зааж хэлээгүй байна.
Запорожье станцын ойр орчим хэдэн сарын турш пуужингийн цохилтод өртсөн учраас ихэнхдээ үйл ажиллагаа нь зогсонги байсан. Тус бүс нутагт байлдааны ажиллагаагаа зогсоохгүй бол цөмийн сүйрэлд хүрч болзошгүйг ОУАЭА-ийн захирал Рафаэль Мариано Гросси нэг бус удаа анхааруулсан. ОХУ-ын довтолгооны улмаас өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн атомын цахилгаан станц эрчим хүчгүй болжээ. Эдгээр цөмийн байгууламжийн аль нэгэнд цөмийн осол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ОУАЭА чадах бүхнээ хийх ёстой гэж мэдэгдлээ.
Украины ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарсан. Үүнтэй зэрэгцээд дайн ширүүсэх хандлагатай болж буйг Вашингтонд төвтэй судалгааны төв мэдэгджээ.
Эх сурвалж: USA TODAY
Холбоотой мэдээ