Өнөө шөнө Улаанбаатарт -39-өөс -41 хэм хүрнэ  

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө Улаанбаатарт -39-өөс -41 хэм хүрнэ  

Өнөө шөнө Улаанбаатарт -39-өөс -41 хэм хүрнэ  

Өнөөдөр /2022.11.28/ -нд ихэнх нутгаар хасах 25 градусыг давж эрс хүйтэрнэ. Энэ долоон хоногийн хамгийн хүйтэн өдөр өнөөдөр тохиож Улаанбаатар хотод -39-өөс -41 градус хүрнэ. Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтний эрч илүү чангарч хонохыг Ус цаг, агаар орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Ус цаг, агаар орчны шинжилгээний газраас тодруулахад, “Өнөөдөр энэ долоон хоногийн хамгийн хүйтэн өдөр байна. Улаанбаатар хотын төвд өдөртөө -24 градус байх бол шөнө – 24 градус байна. Харин Яармаг, Сонгинохайрхан дүүрэгт -39 өөс -41 градус хүртэл хүйтэрнэ. Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар, ялангуяа баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө -10 градусаас -20 градусаар эрс хүйтэрч хамгийн хүйтэн нь Завханы Баянтэсд -41, Завханы Тосонцэнгэл, Отгонд -40, Ховдын Булганд -40 градус хүйтэн хонолоо. Агаарын  хамгийн бага температурын үнэмлэхүй утга нэгээс зургаан градусаар эвдэгдэж, нутгийн баруун хагаст ажиглагдсан энэ оны арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн шөнө байлаа. Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтний эрч илүү чангарч хононо. Өмнөх өдрүүдэд орсон цасны улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч нар болон, явган зорчигчид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя” гэлээ.

Б.Нарангоо 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж