Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг фанатуудгүй төсөөлшгүй. Японы цэвэрч дэмжигчдээс эхлээд Бразилын алтан цомоо тэвэрсэн өвөө хүртэл дэлхийн аваргын гол чимэг нь байж ирсэн. Тэгвэл энэ жил Хорватын сайхан бүсгүйгээр тодорч явсан Ивана Кнолл олны анхаарлыг татаж байна. Дүрэм журам чангатай Катарт шигшээ багаа дэмжихээр очсон мисс бүсгүйн хувцаслалт, биеэ авч яваа байдал хөлбөмбөгөөс гадна бас нэг сэдэв болж буй.
Тэгвэл Ивана Кнолл гэж хэн бэ? Тэр бол Хорватын мисс, инстаграмын нөлөөлөгч, тикток од. Мөн “knölldoll” гэх дотуур хувцасны брендийн эзэн. Тэрбээр инстаграм дээр 770 мянган дагагчидтай бөгөөд үүгээрээ дамжуулан брендээ сурталчилж, маркетингийн хэрэгсэл болгосон аж.
Өдгөө 30 настай Кнолл Германы Франкфурт хотноо мэндэлсэн бөгөөд ахлах сургууль төгссөн мэдээлэл нь байгаа боловч их дээд сургууль төгссөн гэх мэдээлэл нь олдоогүй гэнэ. Түүнчлэн түүний нийт хөрөнгө 1 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Холбоотой мэдээ