Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов | News.MN

Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей 64 насандаа гэнэт нас барсан талаар “Belta” агентлаг Бямба гаригт мэдээлсэн. Макейн нас барсан шалтгаан тодорхойгүй, мөн тэр ямар нэг хууч өвчингүй байсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр /2022.11.28/ Минск хотод айлчилж, Макейтэй уулзах ёстой байсан. Гэвч ийнхүү Владимир Макей гэнэт нас барснаар айлчлал хойшиллоо.

Владимир Макей өнгөрсөн долоо хоногт Ереванд болсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бага хуралд оролцсон. Тус байгууллага нь Зөвлөлтийн хэд хэдэн улсын цэргийн эвсэл юм. Тэрээр ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ойрын холбоотон бөгөөд хамгийн урт хугацаанд сайдаар ажилласан хүн юм.

2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тэр Беларусь ба барууны орнуудын харилцааг сайжруулах хүчин чармайлтыг санаачлагч, ОХУ-ыг шүүмжлэгч байсан. Тус сонгуулийг маргаантай болсон гэж үзэн олон нийт эсэргүүцлийн жагсаал өдөөж байв. Гэвч Макей жагсаалын дараа байр сууриа огцом өөрчилжээ. “Макей 2020 онд Беларусийн ард түмнээс урваж, дарангуйллыг дэмжсэн. Беларусийн ард түмэн түүнийг ингэж дурсах болно” гэж сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская хэллээ.

ОХУ хоёрдугаар сард Украин руу довтлохоос хэдхэн хоногийн өмнө Макей “Беларусийн нутаг дэвсгэрээс ямар нэгэн дайралт хийхгүй” гэж амласан. Москва, Минскийн нягт харилцааг дэмжигч тэрээр Украины эрх баригчид Оросын энх тайвны нөхцлийг зөвшөөрөх ёстой гэсэн байр суурьтай байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Макей Беларусийн байр суурийг хамгаалж, мөргөлдөөнд оролцогч тал, түрэмгийлэгчийн хамсаатан гэсэн мэдэгдлүүдийг няцааж байжээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2022-11-28 103.26.193.89

ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ПУТЛЕР, ЛУКАШЕНКО ГЭХ ОРОС, БЕЛОРУССЫН ДАРАНГУЙЛАГЧ, ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ТААЛАГДААГҮЙ ТУЛ ЦААШ ХАРУУЛСАН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БНА, ТЭДНИЙ НУУЦ АЛБАД, АЮУЛААС ХАМГААЛАХЫНХАН ЭНЭ МЭТ АЖИЛЛАГААНД ГАРГУУД ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-11-28 202.21.108.233

Тодорхой байна, Өрнөдийн эсвэл Укрын тагнуулын алба хордуулчихаж.

Avatar

Зочин 2022-11-28 66.181.160.1

Ойлгомжтой… Путин Лука хоёрыг эсэргүүцмэр аяддаг байж л дэ …Товчхондоо " Найдваргүй этгээд " гээд л нухчихаж л дэ.

Avatar

Зочин 2022-11-28 202.21.108.200

Оростой хэлэлцээ хийчихнэ гээд сөрөг хүчин нь нурчихсан байж болох зүйл энэ мэдээнээс ойлгогдож байна, би буруу ойлгосон ч байж магад, Путин биш дээ, Путин тэгж хүн тоншиж явдаг ч үгүй байхаа

Avatar

Зочин 2022-11-28 192.82.75.234

Путин лукаг удахгүй нухна шүү,,,лука арга саам хийгээд цэргээ украинлуу оруулж өгөхгүй путины дургүйг их хүргэж байгаа,,белорусын армийг киеврүү дайруулчих гээд л шахаад байнадаа,,,

Avatar

Зочин 2022-11-28 202.126.88.67

Яагаад гэнэт нас барсныг Путлер, Лука 2 л мэднэ дээ

Avatar

Зочин 2022-11-28 66.181.179.100

Путин Лук 2ын л ажил болов уу.

Avatar

Zochin 2022-11-28 66.181.161.124

sonin l ym. KGB.

Avatar

Зочин 2022-11-28 103.57.95.190

Хэрэв Белорусь барууны талыг баримталж, ОХУ-д дайсагнасан бол улс орон нь сүйрч ,Украинаас дор байдалд орох байсан. Эдийн засгийн хувьд оросуудтай илүү интеграцад орсон,,байгалийн баялаг нөөцийн хувьд Украинд хүрэхгүй,орос иргэд ихтэй ,оросын талыг баримтлагчид хүчтэй орон. Лукашенко, Макей нар эх орноо ард иргэдээ аюулаас аварсан байна. Энх амгалан амьдрал хөгжил цэцэглэл бэлгэлсэн байна. Орос Белоруусийн харилцааг хөгжүүлж,батлан хамгаалах чадварыг сайжруулж байна

Avatar

Зочин 2022-11-28 202.126.90.148

Чи унгас алддаг коммунист ажээ.

Avatar

Зочин 2022-11-28 202.21.108.200

Белорусь ард иргэдээ укриан шиг болгоогүй мундаг байна Оростой найрамдалтай байж,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж