Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Сайдын үхэлтэй холбоотойгоор Лавровын айлчлал хойшлов

Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей 64 насандаа гэнэт нас барсан талаар “Belta” агентлаг Бямба гаригт мэдээлсэн. Макейн нас барсан шалтгаан тодорхойгүй, мөн тэр ямар нэг хууч өвчингүй байсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр /2022.11.28/ Минск хотод айлчилж, Макейтэй уулзах ёстой байсан. Гэвч ийнхүү Владимир Макей гэнэт нас барснаар айлчлал хойшиллоо.

Владимир Макей өнгөрсөн долоо хоногт Ереванд болсон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бага хуралд оролцсон. Тус байгууллага нь Зөвлөлтийн хэд хэдэн улсын цэргийн эвсэл юм. Тэрээр ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ойрын холбоотон бөгөөд хамгийн урт хугацаанд сайдаар ажилласан хүн юм.

2020 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тэр Беларусь ба барууны орнуудын харилцааг сайжруулах хүчин чармайлтыг санаачлагч, ОХУ-ыг шүүмжлэгч байсан. Тус сонгуулийг маргаантай болсон гэж үзэн олон нийт эсэргүүцлийн жагсаал өдөөж байв. Гэвч Макей жагсаалын дараа байр сууриа огцом өөрчилжээ. “Макей 2020 онд Беларусийн ард түмнээс урваж, дарангуйллыг дэмжсэн. Беларусийн ард түмэн түүнийг ингэж дурсах болно” гэж сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская хэллээ.

ОХУ хоёрдугаар сард Украин руу довтлохоос хэдхэн хоногийн өмнө Макей “Беларусийн нутаг дэвсгэрээс ямар нэгэн дайралт хийхгүй” гэж амласан. Москва, Минскийн нягт харилцааг дэмжигч тэрээр Украины эрх баригчид Оросын энх тайвны нөхцлийг зөвшөөрөх ёстой гэсэн байр суурьтай байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Макей Беларусийн байр суурийг хамгаалж, мөргөлдөөнд оролцогч тал, түрэмгийлэгчийн хамсаатан гэсэн мэдэгдлүүдийг няцааж байжээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж