Цэцэрлэг, сургууль маргаашнаас танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг, сургууль маргаашнаас танхимаар хичээллэнэ

Цэцэрлэг, сургууль маргаашнаас танхимаар хичээллэнэ

Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдөр /2022.11.28/ нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэхээр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан. Энэ шийдвэр нь тухайн өдрөө л хэрэгжиж маргаашнаас /2022.11.29/ цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжих танхимаар хичээллэх юм байна.

Энэ талаар БШУЯ-наас тодруулахад “Нийслэлийн Засаг дарга нөхцөл байдлын талаар захирамж гарч баталгаажсан үндэслэлийг харж ногтлогдсон тохиолдолд БШУ-ны сайд шийдвэр гаргах ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар БШУ сайд Л.Энх-Амгалан БНХАУ-д айлчлалтай байна.

Салбарын сайд цаашид сунгах асуудал дээр  “Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" гэсэн байр суурьтай байгаа. Цаг агаарын хүндрэл үүсч, нийслэлийн Засаг дарга дахин захирамж гаргахгүй бол маргаашнаас /2022.11.29/ цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхимаар буюу хэвийн хичээллэнэ” гэдэг хариултыг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж