БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ.
Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв.
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.
Цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов.
Түүнчлэн төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.
Зочин 2022-11-28 89.38.99.28
за хүүк минь 40 их наяд хулгайлж болсон юм чинь одоо ард түмнийхээ төлөө хятадын зүүн боомттой төмөр замаар холбогдохыг л хийж үзээрэй дээ.Болж өгвөл хамтарч хөрөнгө оруулаад төмөр зам барьчихвал далайд гармаар байна. Тианжин боомт ачааллаа дийлэхгүй байгаа. Хятадын талтай хамтарсан шинэ төмөр зам барьж чадвал яахав 40 их наяд чинь 80их наяд болж хулгайлах боломж чинь 2 дахин нэмэгдэнэ ш дээ.
Хулхи бузрын эр 2022-11-28 37.120.210.238
У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно бүгд
Зочин 2022-11-28 124.158.107.35
хүрэлсүх бараалхсан байлгүй дээ
Зочин 2022-11-28 103.229.123.246
kkk haytad saitad tegsen bnlee
Зочин 2022-11-28 202.9.46.158
ХЯТАДУУД АВИЛГАЧДАА ЯАЖ ЦЭЭРЛҮҮЛДЭГ САЙН ТУРШЛАГААС НЬ СУДЛААРАЙ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.
ХЯТАДУУД АВИЛГАЧДАА ЯАЖ ЦЭЭРЛҮҮЛДЭГ САЙН ТУРШЛАГААС НЬ СУДЛААРАЙ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.
ХЯТАДУУД АВИЛГАЧДАА ЯАЖ ЦЭЭРЛҮҮЛДЭГ САЙН ТУРШЛАГААС НЬ СУДЛААРАЙ. ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ.
Зочин 2022-11-28 103.26.194.181
Хүн өөрийгөө яаж цээрлүүлэх болж байна?
Туршлагаас танилцуулав 2022-11-28 66.181.184.38
Хятадууд чинь авилгал авч баригдсан хүнээ 40 сая төгрөгөөр торгож ял өгдөггүй улс шүү дээ. Авилгал авсан мөнгөнөөсөө 40 сая төгрөгийг эргүүлэн өгөх л тоглоом наадам. Хятадын төр ард түмний өмч хөрөнгө мөнгөнд гар дүрч байсан этгээдэд төр улс төрийн өндөр албан тушаалыг хэдэн жилийн дараа ард түмэн сонгуулиар өгдөг уламжлалтай.