Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод Уул уурхай, хүнд үйлдэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Оюутолгой”-н далд уурхайн төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй.
2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар, “Оюутолгой”-н далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 90 хувь, материал зөөвөрлөх системийн гүйцэтгэл 100 хувь, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа аж.
Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт өнгөрсөн есдүгээр сард 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу 176 болон 276 метрийн гүнд хүрчээ. Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил 2022 оны хоёрдугаар улиралд эхэлсэн билээ.
Өдөрт олборлох хүдрийг 95000 тоннд хүргэхэд чухал оролцоотой Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж.
Зочин 2022-11-28 66.181.184.16
Энэ бол муу мэдээ. Бүр ихээр хулгай хийгдэнэ гэсэн үг. Хагархай Данх попорсноос өөр юм хийж чадаагүй. Маш том боломжыг алдсан …
Зочин 2022-11-28 66.181.178.206
Цөөхөн жилийн дотор бүх баялаг нь гадаад улсад гарвал тэгээд яах вэ.
Зочин 2022-11-28 103.212.119.24
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ашиглалтанд орох дөхөж байдаг Тавантолгойн цахилгаан станц гэж шийдвэр гарсны 12 жилийнхээ ойг тэмдэглэсэн төсөл нэг ширхэг байнаа. Ашиглалтанд оруулчихаад жилд 240 сая $ авчихаад сууж байх ажлыг л эхлүүлж чадахгүй байна шүү дээ. Энэ засагтай ёстой ярих горьдох юм алгаа. Хурдан зайлуулаачээ
Зочин 2022-11-28 202.126.90.147
Гол түгжээ хийдэг хүн нь10 %-ийн Даваасүрэн шүү дээ !
Хөвсгөлийхөн минь түүнийг дахиж бүү сонгоорой !
Зочин 2022-11-28 192.82.77.63
zasag yu hiih yum? bagabandiigaa ch solij chadahgui uls, gereegee l yas barimtal, ternees tur zasag ajild ni orvol shuud dampuurna.
Зочин 2022-11-28 66.181.178.206
чи больж, хууль ёсоор бүх эрх мэдлийг зөв хэрэгжүүлж байна. Багабанди гуай шиг хүн монголыг төлөөлж чадна.