Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод Уул уурхай, хүнд үйлдэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Оюутолгой”-н далд уурхайн төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй.
2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар, “Оюутолгой”-н далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 90 хувь, материал зөөвөрлөх системийн гүйцэтгэл 100 хувь, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа аж.
Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт өнгөрсөн есдүгээр сард 2022 оны шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллын дагуу 176 болон 276 метрийн гүнд хүрчээ. Налуу амын барилгын болон гүн дэх ажлыг оролцуулаад материал тээврийн дэд бүтцийн сүүлийн шатны барилгын ажил 2022 оны хоёрдугаар улиралд эхэлсэн билээ.
Өдөрт олборлох хүдрийг 95000 тоннд хүргэхэд чухал оролцоотой Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа аж.
Холбоотой мэдээ