Английн ерөнхий сайд охинтой болов

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Английн ерөнхий сайд охинтой болов

Английн ерөнхий сайдын гэргий Саманта Кэмерон нярайлж, тэд нарын дөрөв дэх хүүхэд болох 2,7 кг жинтэй охин төрүүлсэн тухай мягмар гаригт Downing Street-ийн албанаас мэдээлжээ.

Энэ оны тавдугаар сараас ерөнхий сайдын алба хашиж эхэлсэн Дэвид Кэмерон 9 дүгээр сард хүлээж байсан төрөлт урагшилсанд “бага зэрэг сандарцгаасан” боловч бүх зүйл хэвийн болж өнгөрлөө гэж хэлсэн ажээ.

Дэвид Кэмерон “Бид маш их сэтгэл хөдөлсөн. Итгэмээргүй хөөрхөн охин байна. Би аавын хувьд маш их бахархаж байна” гэж английн телевизийн сувгийн сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэд амралтаа аваад гэр бүлтэйгээ өнгөрөөж байсан юм байна.
Энэ гэр бүлийнхэн 2004, 2006 онд төрсөн охин Нэнси, хүү Артурын хамт амьдардаг бөгөөд том хүү Иван нь өнгөрөгч хоёрдугаар сард хүнд өвчний улмаас нас барсан аж.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж