“Crash Landing On You” киноны хос Хён Бин, Сон Е Жин нар өчигдөр /2022.11.27/ хүүгээ өлгийдөн авчээ. Тэд энэ оны гуравдугаар сард хуримаа хийж, улмаар долдугаар сард шинэ хүнээ хүлээж буйгаа зарласан. Мөн аравдугаар сард хүүхдийнхээ хүйсийг зарласан билээ. Хүү төрсөн тухай мэдээг Сон Е Жиний “MS Team Entertainment” агентлаг баталсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэв.
Хён Бин өмнө нь “Allkpop” цахим хуудаст эхнэр, хүүхдийнхээ талаар ярьж байв. “Энэ бүхэн одоо ч бодит биш юм шиг санагддаг. Хүүхэд төрөхөөр бодит гэдгийг ойлгоно гэж эргэн тойрныхон минь хэлдэг. Тийм ч байх болов уу. Энэ бол маш том адислал, би чин сэтгэлээсээ хүлээж байна” гэж тэр хэлжээ.
Сон Е Жин бие давхар болсон тухай мэдээгээ инстаграм хуудсаараа хуваалцажээ. Энэ тухайгаа,
Та бүхэн сайн байна уу?
Би сайн байна ^^
Өнөөдөр би баяртай мэдээ дуулгахыг хүсч байна~
Бидэнд шинэ амьдрал ирлээ..
Би бага зэрэг цочирдсон хэвээр байгаа ч өдөр бүр санаа зовж, догдолж, биедээ өөрчлөлт орж байгааг мэдэрч байна~
Баяртай байгаа ч ойр дотныхондоо хараахан хэлээгүй байна.
Юун түрүүнд би энэ мэдээг бидэнтэй адил хүлээж байсан фенүүд, танилуудтайгаа хуваалцаж байна.
Бидэнд ирсэн үнэ цэнтэй амьдралыг бид хамгаалах болно~
Та бүхэн ч бас амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлсийг хамгаалж, эрүүл саруул амьдрана гэдэгт итгэлтэй байна.
Аз жаргалтай байгаарай♥ гэжээ.
Дашрамд дурдахад, Сон Е Жин, Хён Бин нар 2018 онд "Хэлэлцээ" тулаант, триллер кинонд хамт тоглож байжээ.
Эх сурвалж: INDIAN EXPRESS
Холбоотой мэдээ