Зудын их эрсдэлтэй 16 аймгийн 110 сум байна

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Зудын их эрсдэлтэй 16 аймгийн 110 сум байна

Зудын их эрсдэлтэй 16 аймгийн 110 сум байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их (3% нэн их, 33% их), 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 19 хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Зуд болох нэн их эрсдэлтэй сумдад Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл (5 аймгийн 15 сум) сумд орж байна.

Харин их эрсдэлтэй сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Баяннуур, Дэлүүн, Булган, Увсын Түргэн, Ховд, Тариалан, Малчин, Өмнөговь, Өлгий, Завхан, Цагаанхайрхан, Тэс, Зүүнговь, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Дөргөн, Буянт, Манхан, Зэрэг, Мөст, Булган, Дарви, Завханы Тэс, Асгат, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Баян-Уул, Шарга, Төгрөг, Бугат, Тайшир, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Богд, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Галт, Төмөрбулаг, Архангайн Цахир, Хангай, Тариат, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хотонт, Хашаат, Өвөрхангайн Өлзийт, Хархорин, Сант, Баянгол, Төгрөг, Богд, Бат-Өлзий, Бүрд, Тарагт, Хайрхандулаан,  Булганы Сайхан, Баяннуур, Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баянхангай, Архуст, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Баянчандмань, Баян, Хэнтийн Жаргалтхаан, Баянхутаг, Батноров, Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Өмнөговийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Ханхонгор, Баян-Овоо, Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Дорноговийн Даланжаргалан, Мандах (16 аймгийн 110) сумд хамрагдаж байгаа юм.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж