Путин дайнаас илүү архи, авто ослоор олон хүн нас бардаг гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.28-нд нийтлэгдсэн

Путин дайнаас илүү архи, авто ослоор олон хүн нас бардаг гэв

Путин дайнаас илүү архи, авто ослоор олон хүн нас бардаг гэв

Украинд тулалдаж буй орос цэргүүдийн ээж нарыг өнгөрсөн Баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын үеэр Путин ээжүүдэд хандан "Дайн бол маш том эмгэнэлт явдал. Хайртай хүнээ, тэр дундаа хүүгээ алдах нь нөхөж баршгүй хоосон орон зай гэдгийг ойлгож байна. Гэхдээ ОХУ-д архи, авто ослоор 60 мянга орчим хүн нас бардаг. Харамсалтай зүйлс тохиолддог. Энэ бол амьдрал. Амьдрал бол цаасан дээр бичсэнээс илүү адармаатай, олон талт, бүхэл зүйл" гэж хэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Путины ажлын албанаас ерөнхийлөгчтэй уулзах ээжүүдийг маш болгоомжтой сонгосон гэнэ.

Түүнчлэн "Ээжүүд, эхнэрүүдийн зөвлөл"-ийн төлөөлөгчдийг Путины уулзалтад уриагүй гэж шүүмжилжээ.

ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш 9311 цэрэг амь үрэгдээд байгааг "ВВС" мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж