Польшийн Глухолазы хотод очсон Украины 20 гаруй дүрвэгч хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн талаар “InPoland” портал мэдээлжээ. Тус мэдээлэлд "Глухолазы хотод ирсэн дүрвэгчдэд өнгөрсөн Баасан гаригийн орой хордлогын шинж тэмдэг илэрсэн. Голдуу 2-16 насны хүүхдүүд өртсөн. Найман том хүн, 15 хүүхэд, нийт 23 хүн хордсон" гэж тэмдэглэжээ.
Орон нутгийн эмч нарын ярьснаар, дүрвэгчдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч буй бөгөөд лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж. Польшид өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Украины 7.7 сая иргэний 1.3 сая нь дүрвэн иржээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI, INPOLAND
Холбоотой мэдээ