2014 онд их дээд сургуулиа төгсөх оюутнуудын хувьд Чехословак гэж улс хэзээ ч байгаагүй, Clint Eastwood кино найруулагч байсан, алдарт теннисчин John McEnroe хэзээ ч теннис тоглож байгаагүй, ердөө л телевизийн зар сурталчилгааны ажилтан байсан гэж хариулсан тухай америкийн их дээд сургуулийн судалгааны бүлгийнхний гаргасан мэдээлэлд дурдсан байна.
Ийм судалгааг анх удаа 1998 онд Белойтийн их сургуулийн профессор Том МакБрайд болон олон нийттэй харилцах албаны захирал асан Роп Ниеф нар санаачлан хийж байжээ.
Тэд нарын хийсэн судалгаагаар 1980 онд төрсөн оюутнууд Ромын Пап түүхэнд ганц удаа гарсан нь Жоан Пауло II байсан гэсэн бол 1981 онд төрсөн оюутнууд Югослав гэж улс байгаагүй, Польшийн үйлдвэрчний Эв санааны байгууллагыг яагаад том үсгээр бичдэг болсны учрыг тайлж мэдээгүй аж.
1984 онд төрсөн хүүхдүүд Өмнөд Африк улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаг дэглэм оршин тогтнож байсныг огт мэдэхгүй байжээ. 29 настай оюутнуудын хувьд Майк Тайсоныг “насан туршдаа гэмт хэрэг үйлдэж байсан” нэгэн этгээд хэмээн хариулжээ.
Ниефийн мэдээлэлд хоёр жилийн өмнө зарим оюутнууд бичгийн машинаар бичиж сурч байсан гэж хариулсан бол 30 настайчуудын зарим нь IBM бичгийн машин үйлдвэрлэгч байсан гэдгийг мэдэхгүй байсан байна.
Дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын хувьд Герман улс хэзээ ч хуваагдмал байгаагүй, Олимпийн тэмцээнд мэргэжлийн тамирчид үргэлж оролцож ирсэн, “reality shows” телевизийн хөтөлбөрт үргэлж байж байсан, зорчигчид онгоцонд хэзээ ч тамхи татаж байгаагүй гэх мэтээр хариулжээ. Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр цаг хугацаа өнгөрч, шинэ үе гарч ирэх тусам урьд өмнө болж байсан түүх, соёл, улс төрийн түүхэн үйл явдлууд хэрхэн хурдан мартагдан өнгөрч буйг харуулах нэгэн үзүүлэлт болж байна гэсэн байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг