"С.Эрдэнийг даргаар бүртгэсэн шийдвэр гараагүй" | News.MN

"С.Эрдэнийг даргаар бүртгэсэн шийдвэр гараагүй"

"С.Эрдэнийг даргаар бүртгэсэн шийдвэр гараагүй"

"С.Эрдэнийг даргаар бүртгэсэн шийдвэр гараагүй"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай АН-ын асуудлаар ярилцлаа.


-АН-ын дотоодод ямар асуудал үүсээд байна вэ. АН-ын дарга С.Эрдэнэ таныг АН-ын ЕНБД-ын албан тушаалаас чөлөөлсөн. Ямар шалтгаанаар чөлөөлөх болов?

-Есдүгээр сарын 27-ны өдөр УДШ-ийн нийт шүүгчдийн тогтоолоор АН-д дарга гэж байхгүй. С.Эрдэнийг намын дарга гэж бүртгэх боломжгүй гэж нийт шүүгчдийн хурлаас гаргасан. Мөн дүрмийн бүртгэл болоод бусад шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой маш олон хүмүүс над руу холбоо барилаа. Юу болоод өнгөрчихвөө, даргатай ч юм шиг даргагүй явж ирлээ гэж над руу хандаад АН-ын ЕНБД-ын хувьд байр сууриа илэрхийлээч гэж хэлсэн. Хувийн зүгээс Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ юу гэж тайлбарлах нь чухал биш. Хүн болгон дур дураар тайлбарлавал маргаантай байдал руу орно. Тиймээс би УШД-д хүсэлт гаргасан.

-Ямар асуудлаар хүсэлт гаргасан бэ. УДШ-ийн шийдвэрээр АН-ыг төлөөлөх эрх хэнд яг хэнд байгаа юм бол?

-Хүсэлтдээ тодорхой гурван асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, АН одоогоор даргатай юу. Хоёрдугаарт, С.Эрдэнийг дарга гэж үзэх юм уу. Гуравдугаарт, С.Эрдэнэ итгэмжлэх эрхтэйгээр АН-ыг төлөөлөх эрхтэй юу үгүй гэдгийг тогтоолгох хүсэлтийг өгсөн. 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ЕНБД Ч.Өнөрбаяр танаа гээд УДШ хариугаа тамгын газраар дамжуулж өгсөн. Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал биш учраас намын бүртгэлтэй холбоотой учраас хариу өгдөг хуультай. “Өнөөдрийн байдлаар УДШ-ийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Өнөөдрийг хүртэл татгалзаж шийдсэн. Одоогоор хэн нэгнийг намын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй” гэсэн хариу өгсөн. АН даргагүй учраас хэн нэгнийг томилж чөлөөлөх боломжгүй.

-С.Эрдэнэ даргын хэлснээр ҮБХ-г хуралдуулж, дэд дарга, генсекийг чөлөөлсөн гэх тайлбарыг хэлнэ лээ. Гэхдээ танай намын дүрмээр ямар зохицуулалттай юм бэ?

-АН-ын дүрмээр АН-ын дэд даргыг ЕНБД санал оруулж томилж чөлөөлдөг. С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулаад хүн томилж чөлөөлөөд явах эрх мэдэл байхгүйг хэлье. С.Эрдэнэ дарга 2017 онд намайг намын даргаар бүртгэсэн гэж ярьдаг.

Үүнд тайлбар өгөхөд, 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь үнэн. 2014 онд З.Энхболдыг АН-ын даргаар бүртгэсэн ч тохиолдол бий. Зүйрлэж хэлбэл, Н.Багабанди гуйаг 1997 онд Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоол гарсан. Одоо хүртэл хүчин төгөлдөр. Яг тэрэн шиг 2017 онд С.Эрдэнэ намын даргаар сонгосон. Тэр үйл явдлыг баталгаажуулсан тогтоол болохоос биш энэ нь намын даргын эрхтэй гэсэн үг биш. С.Эрдэнэ даргын тайлбарыг сонслоо. Үндсэн дүрмийн хороо хуралдаад дүрэм зөрчсөн гэж байсан. УДШ-д хүсэлт гаргасны төлөө намайг дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм уу. Тийм юм байхгүй. АН-ын ЕНБД байтугай, АН-ын жирийн гишүүн хүсэлт гаргаж хариу өгөх үүрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэнд олгогдсон эрх. Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Ганбаттай холбогдсон. Тэрбээр “Үндсэн дүрмийн хороо хуралдаагүй.  Эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Үндсэн дүрмийн хороог төлөөлсөн гэх хүмүүс мэдэгдлээ хийх ёстой. Яг хэдэн хүн хуралдаж, ямар шийдвэр гаргасан юм. Одоо нэг баганы араар орчхоод намынхаа гишүүдийг хөөж туудгийг болъё. Намаа эвлэрүүлэхийн төлөө явсан хүмүүсийг хөөж тууж байгаад хаашаа хүрэхийг харъя л даа. Ямар журам гарсан юм тэр дүрмээ тайлбарла. Амьгүй албатуут гарч ирж хүн хөөдгөө больё.

-Та намаа орхиж явахгүй генсекийн ажлаа хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ процесс нь цаашид яаж үргэлжлэх юм. С.Эрдэнэ даргатай хэл амаа ололцох боломжгүй болсон уу?

-ҮБХ хороо хуралдаж, эвлэрлийн хурлаа хийж, хоёрдугаарт намаас хөөгдсөн хүмүүсийг оруулж ирэх ёстой. АН коммунист нам шиг хэн нэгнийг үзэл санаагаар нь хөөдөг байж болохгүй. АН-ын ҮБХ намын даргыг сонгох журмаа батлаад шинэ даргаа сонгоод бүртгүүлэх ёстой. АН-ын “нэг” болгоод хууль ёсны намын дарга сонгогдоод бүртгүүлэх хүртэл би ажлаа хийнэ. Хэн нэгэн намайг зогсоохгүй. Энэ миний үүрэг хариуцлага. Дээд шүүхийн тогтоолд С.Эрдэнийг намын дарга гэж үзэхгүй, И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд АН-ын хэрэг эрхлэх газрын дарга биш гээд үзсэн. Тиймээс би  албан ёсоор шүүхтэй харилцаж, АН-ыг төлөөлж буй хүн учраас ажлаа хийнэ. Дундаас нь хэн нэгэн үймүүлээд тайлбар хийгээд байх шаардлагагүй. С.Эрдэнэ даргын ярьдаг зүйлс зөв байсан бол шүүх яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм. Даргагүй гэдэг нь АН байхгүй гэсэн үг биш. АН одоо шонхор таурт байхгүй.  АН бол зарчимд итгэдэг, эрх чөлөөнд дуртай иргэдийн итгэл үнэмшилд байдаг учраас бид хаанаас ч үйл ажиллагаа явуулах боломжтой.

-АН эвлэрэхгүй явсаар сонгуулийн жилтэй золгох нь. Таны хэлж буйгаар С.Эрдэнэ АН-ын дарга биш юм бол АН-ын дараагийн даргын асуудал хэзээ яригдах вэ. Хамгийн боломжтой хүн нь Сангийн сайд асан С.Баярцогт гэцгээж байна?

-Би нэг хүн тодруулчихгүй. Дарга сонгох журмыг батлах ёстой. Нэр дэвших эрх хүн бүрт нээлттэй. Нэр дэвшээд олонхын санал авсан хүний материалыг дээд шүүх рүү өгөх ёстой. С.Баярцогт ҮБХ-ны гишүүн. Түүнд хийсэн хэрэг байхгүй нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Би энэ хүнийг улс төрийн туршлага, мэдлэг чадвараар АН-ын даргыг хамгийн сайн хийх хүн гэж харж байгаа. АН-ын даргад хамгийн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг бол С.Баярцогт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-28 64.119.21.122

энэ хүн чинь Эрдэнэ даргатайгаа хамт мэдээлэл хийгээд байсан биздээ одоо ягаад Эрдэнээгээ муулаад зогсож байгаа юм бол ичихгүй юмаа эд нар

Avatar

судлаач 2022-11-28 202.131.251.130

Элбэгдоржийн бууны нохой бүү х**. Чи өөрөө ардчилсан намаас зайл. Хулгайч Баярцогтыг намын дарга болгох сонирхолыг чинь сайн мэдэж бна. Дахиад хулгайгаа хийх гээд нойр чинь хүрэхгүй бна уу? Зайлаа чи.

Avatar

Зочин 2022-11-28 192.82.73.38

Энэ намыг өөрсдөө түр тараагаад цоо шинээр зохион байгуулчих аавын хүүхдүүд харагдахгүй байгаа нь харамсалтай. Хэдэн залуу нь гэхэд л мөн хууччуултайгаа адил ууж идэх гэсэн сэтгэлгээтэй. Чухам иймээс одоогийн АН нэгдээд ч луйварчдын нам хэвээр үлдэнэ. Толгойд нь байдаг хэдэн луйварчид нь удирдаад хөгшин залуугүй хоорондоо үзэлцээд байгаа биздээ. 202………..98 яг цохилуурыг нь оночихсан байх юм

Avatar

Зочин 2022-11-28 122.201.21.169

Нохой шуугиулахдаа овоо юм гээд энэ гөлөгийг Элбэг авч тэжээгээд одоо бууны нохой болж ээ

Avatar

Зочин 2022-11-28 202.9.46.107

Монголын шүүх шийдвэрээ гаргаад энэ хүнд ял өгчихсөн байна гээд Швейцарийн шүүхээс Баярцогтыг мөрдөн шалгах ажиллагаагаа зогсоосон нь үнэн болно. Гэтэл Монголын шүүх нь худалдагдсан нь ч үнэн. Бид ийм балиар заваан нийгэмд амьдарч байна.

Avatar

Зочин 2022-11-28 202.126.90.83

Эрдэнээ гийн хэрэглэсэн бэлгэвч

Avatar

Зочин 2022-11-28 202.126.90.125

ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БА ГАДНЫ КОМПАНИУД МОНГОЛД ОРЖ ИРЭЭД АЖИЛЛАХААР Л ДОТООДЫН ХЭДЭН КОМПАНИУД УЛС ТӨРЧИДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД КОМБИДООД ГАДНЫХАНЫГ ХӨӨЖ ТУУЖ ГАРГАЧИХААД ӨӨРСДӨӨ БААС БАНТАН ХУТГААД БОХИР БИЗНИС ХИЙЦГЭЭГЭЭД БАЙХ ЮМДАА БАЗАРВАААНИЙ….

Avatar

Bob 2022-11-28 174.247.162.106

AH uragshaa
unuroo uragshaa.
Unuroo bol zov xYH

Avatar

Зочин 2022-11-28 66.181.181.82

Ene yamar hohin n**** ve. Sayahan chuham l Erdene huuli esni darga geed baisan bish yy. Elbegdorjin hajuud baihdaa baahan shyygchdin tomilgoond oroltson ted naraaraa damjuulj ym budiluulaad baigaa ym bish yy. AN iim hoogin ymnuudaa zailuulah heregtei shd

Avatar

Зочин 2022-11-28 202.9.40.98

Луйварчдын нам одоо тарж шинээр жинхэнэ ардчилсан намаа байгуулах цаг нь болоод байхад хуучнаараа л бах байдгаар зүтгээд бусдын элэг доог болоод байх юм. Энэ намд чадвартай боловсон хүчин цөөхөндөө цөөхөн. Бүгд л улсын хөрөнгийг идэж уух зорилгоор л нэгдэцгээсэн гэж би хувьдаа дүгнэдэг.тэгэж ч харагддаг

Avatar

irgen 2022-11-28 103.26.194.139

Bayartsogtiig darga bolgood uzeldee, irged demjikh ni uu gui yuu kkk

Avatar

Зочин 2022-11-28 202.179.8.4

Саяхан л бүх юм Эрдэнэ даргын талд байгаа гээд шааж байсан нөхөр. Өөрөө хусуулангуутаа Эрдэнэ бол дарга биш гэсэн хууль, дүрэм ярьж нтр. Зүгээр салтаандаа хошуугаа хийгээд хуцалгүй дуугүй байвал дээр сэн. Иймэрхүү 2 хоногийн өл даахгүй, улс төр бол эвгүй, худрагаггүй байх ёстой гэж үздэг, ойлгодог гарууд хэнд ч хань болохгүй дэ. Угаасаа хойгуур, урдуур гүйсэн лалрын бацаануудын зам нь богино, шүдэнзний дарь шиг түр зуур асаад дуусдагийг иймэрхүү олон гарууд амьдрал дээр харуулсан да.

Avatar

Зочин 2022-11-28 202.131.230.218

Жонхуу бах 2 одоо ардчилсан намд хэрэггүй шоронд хэвтэж байх ёстой хулгайчууд эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж байгаа юм АН -ыг улс орноо гэсэн сэтгэлтэй залуу сэхээтнүүд удирдаж авч явах цаг болсон

Avatar

зочин 2022-11-28 202.21.120.66

Энэ ёстой ширээ сандалтай зууралдсан нөхөр байна даа ийм шаарнуудаар АН-н удирдлага бүрдсэн учир эвлэрч нэгдэж чадахгүй байгаам. Эрдэнэ дарга огцоруулсан бол тэгээд дуугай ажлаа өгөөд яваач тэнэг минь

Avatar

Зочин 2022-11-28 202.21.105.204

Uul ni evlerchuul buzar MAN 2024 ond bhgui sh dee. Daan ch ed nar gej bas neg archaagui yumnuud heden ch nam bolood huvaagdtsiin. Ene butehgui bol HUN namd l sanalaa ogno doo. yadaj l hulgaich bish uchraas. MAN lav bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж