Хонь
Энэ долоо хоногоос эхлэн хурдацтай амьдралын хэмнэлд дасан зохицох шаардлагатай болно. Үүнд бэлэн байснаар танд хүссэнээрээ өсч дэвжих боломж гарч ирнэ. Ажил, бизнесээ хэвийн үргэлжлүүлэхэд хамаатан садны тусламж дэмжлэг хэрэгтэй. Хоорондын уялдаа холбоо дутмаг байдгаас бэрхшээл гарч болзошгүй. Эрүүл мэндээ энхрийлэх шаардлагатай. Долоо хоногийн дундуур боловсролын салбарт ажиллаж буй, суралцаж буй хүмүүс ахиц дэвшилтэй байна. Гэхдээ сэтгэл ханалгүй илүү идэвхтэй байгаарай. Хайртай хосууд эв найртай байж, бие биеэ хайрлана. Долоо хоногийн сүүлээр ойр дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөөнө.
Үхэр
Энэ долоо хоногт таны удирдлага дор аливаа ажил амжилттай дуусч, нийгэм, улс төрийн амьдралд хүссэн шийдвэрээ гаргах боломжтой болно. Ерөнхийдөө энэ долоо хоног таны хувьд тун онцгой байна. Эрүүл мэнд тань ч бас гайхамшигтай сайн байна. Урьд нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан бол эдгэрэх үйл явц тань ахицтай байна. Спорт, кино, технологийн салбарт ажиллагсад сайн эхлэл тавина. Хамаатан садантайгаа уулзахад цаг гаргаарай. Энэ нь танд аз жаргалыг мэдрүүлэх болно. Шашин, буюны үйлстэй холбоотой ажлуудаа энэ долоо хоногт дуусгаарай. Долоо хоногийн дунд үеэс хайр дурлалын харилцаанд таатай үр дүн гарна. Жирэмсэн хүмүүс сайн амарч, биеэ энхрийлэхийг зөвлөж байна.
Ихэр
Ажил дээрээ аливаа нөхцөл байдалд дасан зохицоход бэлэн байгаарай. Ингэснээр та холбогдох салбарт нөлөөгөө тэлж чадна. Кино урлаг, анагаах ухаан, судалгааны салбарт ажилладаг ихрүүд тухайн салбартаа тасралтгүй ахиц дэвшил гаргах боломжоо нээнэ. Гэхдээ таны чадварыг шалгах сорилт хүндхэн байх болно. Хэрэв та улс төрийн салбарт хүч үздэг бол хүссэн дэвшлийн замдаа орно. Эрүүл мэнд бага зэрэг асуудалтай байна. Долоо хоногийн дундуур хайр дурлалын харилцаанд таатай боломжууд гарч ирнэ. Санхүүгийн байдал сайжирч, амьжиргаа дээшилнэ. Гэр бүлийн амьдралаа аз жаргалтай байлгахын тулд жижиг сажиг зүйлд хэт их анхаарал хандуулахаа зогсоо. Хүүхдүүдээ аз жаргалтай байлга.
Мэлхий
Бизнес эрхлэгчид холбогдох үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлж чадна. Гэхдээ түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд илүү идэвхтэй ажиллах шаардлагатай болно. Эрүүл мэнд нэн сайн, оюун санаа ч тайван, аз жаргалтай байна. Хэрвээ танд ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байсан бол энэ долоо хоногт эдгэрэлтэд ахиц дэвшил гарна. Хайртай хосууд аз жаргалтай байна. Харин хамаатан садны дунд янз бүрийн зохицуулалт хийх шаардлага цөөнгүй гарах бололтой. Долоо хоногийн дундуур үд хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал ажлаа цэгцлэх боломжтой. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгтээ томоохон амжилт гаргана. Хөрөнгө оруулалт, гадаад харилцааны чиглэлээр амжилт олно.
Арслан
Энэ долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд давуу эрх олж авна. Хэрвээ та экспорт, импорттой холбоотой ажил эрхэлдэг бол эсвэл үндэстэн дамнасан бизнес эрхэлдэг бол хүссэн амжилтаа гаргаж чадна. Эрүүл мэндээ энхрийлэх шаардлагатай. Ялангуяа цус багадах, нүд, чих, хүзүү, шүд өвдөх, халуурах магадлалтай. Тиймээс шаардлагатай эмчилгээ хийгээрэй. Энэ мэтчилэн санхүүгийн тал дээр зарлага ихтэй байх нь. Гэхдээ аз болж бизнесийн түншүүдтэй хийсэн яриа хэлэлцээ тань амжилттай болно. Урт хугацааны, ашигтай аялалд явах юм уу, шилжин ажиллах магадлалтай. Тиймээс үргэлжлүүлэн хичээсээр байгаарай. Шүүх дээр маргаантай байсан бол таны талд шийдэгдэх магадлалтай.
Охин
Энэ долоо хоногт ажил ихтэй байна. Гэхдээ хэдий чинээ ажил их байна, төдий чинээ орлого сайн байна. Тиймээс эргэлзэж тээнэгэлзэлгүй үргэлжлүүлээд хичээгээд байгаарай. Хосуудын хайр дурлалын харилцаа догдлол дүүрэн байна. Хүүхдүүд тань хичээл сурлагадаа амжилт үзүүлнэ. Эрүүл мэндийн хувьд долоо хоногийн дундуур бага зэрэг асуудал үүснэ. Энэ нь цаашдаа удаан үргэлжилж, зовоож мэдэх тул эртхэн анхааралдаа аваарай. Хоол ундандаа анхаар. Долоо хоногийн дунд үеэс ажил хэрэг дахин овоорч, нэмэлт сорилттой тулгарах магадлалтай. Долоо хоногийн сүүлийн өдрүүдийг гэр бүлтэйгээ хамт үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Жинлүүр
Энэ долоо хоногт кино, урлаг, анагаах ухаан, харилцаа холбооны салбарт ажилладаг жинлүүрүүд азтай одтой байна. Ажил хайгсад энэ долоо хоногт төрийн алба юм уу өрсөлдөхүйц салбарт ажилд орно. Тиймээс хичээл зүтгэлээ бүү сулруулаарай. Мөн эгогоо хянахыг зөвлөж байна. Хамтран ажиллагсаддаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд хааяа мэдлэгээ гайхуулах шаардлага гарч магадгүй. Эрүүл мэнд энэ долоо хоногт нэн сайн байна. Долоо хоногийн дунд үеэс нэмэлт эх үүсвэрээс орлого орж ирнэ. Мөн хувьцаанаас ногдол ашиг авч магадгүй. Гэхдээ долоо хоногийн сүүлээр зарлага нэмэгдэнэ. Урт хугацааны, ашигтай аялалд гарч магадгүй.
Хилэнц
Эмнэлэгийн болон төрийн үйлчилгээний салбарт ажилладаг бол хүссэн амжилтдаа хүрэх боломжтой. Долоо хоногийн дунд үеэс эрүүл мэнд бага зэрэг суларч, бэлхүүс, хэвлий, нуруугаар өвдөх магадлалтай. Төрийн албанд ажилладаг хүмүүс томоохон үүрэг хариуцлага хүлээж авна. Хайр дурлалын харилцаа сайнтай муутай байна. Гэхдээ долоо хоногийн сүүл үеэс нөхцөл байдал нааштайгаар эргэнэ. Мөнгөтэй холбоотой асуудлууд танд ашигтайгаар шийдэгдэнэ. Таны өрсөлдөгчид шаардлагагүй хурцадмал байдлыг үүсгэж, стрестүүлж магад. Ажил дээрээ ямар нэгэн зүйлийн буруутан болж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа хойшлуул.
Нум
Хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол энэ долоо хоногт хүссэн зүйлээ үзээд алд. Нийтийн эрүүл мэндтэй холбоотой олон нийтийн ажилд гар бие оролцож магадгүй. Гэхдээ долоо хоногийн дунд үеэс өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах шаардлагатай болно. Хамтран ажиллагсад болон дээд албан тушаалтнууд таны хүчин чармайлтыг төдийлөн сайшаахгүй байж болзошгүй. Тиймээс та өөртөө итгэлгүй болж магадгүй. Эргэн тойрны хүмүүсийн хандлагад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд ажилдаа анхаарлаа хандуул. Дүү нартайгаа санал зөрөлдөж магадгүй. Хэн нэгэнтэй богино аялал хийхээр төлөвлөнө. Оюутан сурагчид анхаарал төвлөрөлөө сайжруулснаар илүү өндөр оноо авах боломжтой болно.
Матар
Хэрэв та ажил хайж байгаа бол энэ долоо хоногт нааштай үр дүнд хүрэхээр байна. Гэр бүлийн амьдрал аз жаргал, инээд хөөрөөр бялхана. Тиймээс та ажил дээрээ ч тасралтгүй ахиц дэвшил гаргаж чадна. Хөрөнгө оруулалт хийвэл таатай үр дүн хүлээж байна. Гэхдээ мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, болгоомжтой хандах нь ухаалаг хэрэг болно. Хоол ундаа анхаарчихвал эрүүл мэнд ерөнхийдөө сайн. Ээжтэйгээ холбоотой асуудалд, ялангуяа түүний эрүүл мэндэд анхаарлаа хандуул. Та хоёрын дунд үл ойлголцол гарч магадгүй. Тиймээс та үг, хэлээ мэд. Төрийн албанд ажиллаж буй хүмүүс эрх мэдэл, статусаа хадгалахад хэцүү байж магадгүй.
Хумх
Хөрөнгө оруулалт, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хумхын ордныхон энэ долоо хоногт тогтвортойгоор өсч дэвжинэ. Үүний үр дүнд тухайн чиглэлээрээ өөр газар шилжиж ажиллаж ч магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ маргаантай байсан бол долоо хоногийн дунд үеэс байдал нааштайгаар эргэнэ. Долоо хоногийн сүүлээр их хэмжээний мөнгө үрэхээс зайлсхий. Амжилтад хүрэхийн тулд байгаа бүхнээ зориулсан ч аливаа бэрхшээл тулгарах тул үүнд хэтэрхий цочмог сэтгэл зүйгээр хандаад хэрэггүй. Нэр хүндээ хадгалж, авъяас чадвараа харуулахын тулд илүү шаргуу ажилла. Дүү нартаа зөвлөгөө өгч, тэднийг урамшуулан дэмжихийг хичээсэн ч харилцаа хурцадмал хэвээр байх магадлалтай. Хүзүү хөшиж чилнэ. Өөрийгөө аливаа дарамтад оруулахаас зайлсхий.
Загас
Энэ долоо хоногт оюутан сурагчдын хувьд онцгой сайн долоо хоног байна. Математик, шинжлэх ухаан, цэрэг, хамгаалалтын салбарт ажилладаг бол амжилтад хүрнэ. Хайртай хосууд бие биенээ хүндэтгэх хүсэл эрмэлзлээ бүү алдаарай. Мөнгөө өсгөх оролдлого хийвэл амжилттай болно. Гэхдээ мөнгөтэй харьцахдаа болгоомжтой байж, зарцуулалтдаа хяналт тавь. Дэлхийн хэмжээний компанид ажилладаг хүмүүс бараа, үйлчилгээгээ үр дүнтэй сурталчилж, таатай үр дүн сонсоно. Хэд хэдэн богино аялал хийж магадгүй. Эдгээр нь хожим танд ашиг авчрана. Гэр бүлийн зөрчилдөөнд анхаарлаа хандуулж, харилцаагаа нээлттэй байлгахыг хичээ. Боловсруулсан хоол хүнснээс зайлсхий.
Холбоотой мэдээ