БАЙР СУУРЬ: Түлшний асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй | News.MN

БАЙР СУУРЬ: Түлшний асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй

БАЙР СУУРЬ: Түлшний асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй

БАЙР СУУРЬ: Түлшний асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй

Орос, Украины дайны нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д дизель түлшний эрэлт сүүлийн саруудад огцом нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор дан ганц Монгол Улс бус, дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд ороод буй. Монгол Улсын сарын дизель түлшний хэрэглээ 80 мянган тонн. Үүний 60 орчим хувийг “Роснефть” компани, үлдсэн 40 хувийг бусад трейд компани нийлүүлдэг. “Роснефть” компанийн нийлүүлэлт хэвийн байгаа ч бусад трейд компанийн үйл ажиллагааг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай уялдуулан хязгаарласны улмаас дизелийн түлшний хомсдол үүсч, “гал алдахад” ойрхон байгаа билээ. Дизелийн түлшний хомсдол, тасалдал эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


"ДИПЛОМАТ АРГААР ШИЙДЭХГҮЙ БОЛ ХЭДЭН КОМПАНИЙН АМЬ АРГАЦААСАН АРГАЧЛАЛААР ЯВАХГҮЙ"


Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.ЛХАГВАЖАВ:

-Монгол Улс дизелийн түлшний хомсдолд орж, зарим уурхай цөөхөн хоногийн нөөцтэй байна. Хэрвээ үүний улмаас гал алдвал улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь шатах, тослох материал. Тасарвал ямар олиг байх вэ. Бидэнд туршлага бий. 2009, 2013 онд уул уурхайд хямрал болоход шатах, тослох материалын асуудал байнга гарч байсан. Тэр үед Монголбанкаар дамжуулаад валют өгөх байдлаар аргацааж өнгөрөөж байсан юм. Өнгөрсөн жил ч мөн адил Монголбанкаар дамжуулж төгрөг хэвлэх маягаар, түүнийхээ буянд жаахан хямд бензин хэрэглэсэн нэртэй. Гэхдээ цаагуураа асуудлыг шийдээгүй. Би өмнө нь ч энэ талаар олон ярилцлага өгч байсан. Нэг л асуудал байгаа юм. Ерөөсөө ОХУ-аас 100 хувь хамааралтай байгаа шатах, тослох материалаа албан ёсоор худалдаж авдаг Олон улсын валютын сан, АНУ-тай ярилцаж зөвшөөрүүлэх ёстой.

-Жаахан тодруулахгүй юу? 

-Бүтээгдэхүүний төлбөр тооцоог компаниуд янз бүрийн аргаар хийж байна. Дандаа албан бус болчихоод байна. Дээр нь шатах, тослох материал авч буй компаниуд бараг 100 хувь төлбөрөө төлж байж авч байгаа юм.

-Гал алдахгүй байх ямар гарц, боломж байна гэж та бодож байна вэ? 

-ОХУ ямар нөхцөл байдалд байгааг бид бүгд ойлгож байна. Бид дипломат ёсоор нь, Гадаад харицааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ОХУ-тайгаа ярьж байж, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, данс нээлгээд явбал асуудлыг шийдэх байх аа. ОХУ-д дайнд зориулсанд нь хомсдол үүссэн байж магадгүй. Гэхдээ илүүдэл бол бий. Дэлхий даяар гаргаж байсан түүхий эдээ зогсоож байгаа учраас. Эхлээд дипломат аргаар шийдэхгүй бол хэдэн компанийн амь аргацаасан аргачлалаар явахгүй. Ялангуяа энэ дайны үед.


“МАНАЙ ТӨР ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙГААГИЙН НЭГ ЖИШЭЭ ”

Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ:

-Монгол Улс дизелийн түлшний хомсдолд ороод байна. Зарим газарт тасарсан гэх мэдээлэл ч бий. Дизелийн түлшний нөөцөө барвал эдийн засгий нөхцөл байдалд хэрхэн тусах бол? Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Манай улс эртнээсээ дизелийн түлшний хэрэглээ өндөртэй орон. Дизелиэр явдаг хүнд даацын машинуудыг уул уурхай, барилга байгуулалт болон газар тариалан эрхлэхэд ихээр ашигладаг. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд 1,629.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 автобензин 30.7 мян.тн, АИ-92 автобензин 543.8 мян.тн, АИ-95/98 автобензин 20.9 мян.тн, Дизель түлш 825.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон статистик тоо мэдээ байна.

2020, 2021 оны импортын статистикийн дүнг харвал, экспортолсон нийт газрын тос автобензиний хэмжээтэй дээрх дүнг харьцуулахад ойролцоо байна. Монголбанкнаас тодорхой хэмжээний валют гаргаж, импортлогч компаниудад өгсөн юм билээ. Барууны орнууд Оросын экспортын бүтээгдхүүнд хориг тавьсантай холбоотойгоор тэдэнд гадаад валют маш их хэрэгтэй байна. Тиймээс ч Энэтхэг улсад нефтийн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 30 хувиар хямд нийлүүлж байгаа гэсэн асуудал яригдаж байсан.

-Түлш, шатахууны нөөц хомсдсонд холбогдох байгууллагуудын ч буруу бас бий болов уу. Та санал нийлж байна уу? 

-Бидэнд хаяандаа байгаа улсаас гэрээ хэлэлцээрийн журмаар ахиухан нефть нийлүүлэх бүрэн боломж бий. Юм болгонд буруутан хайдаг зангаараа оросууд нийлүүлэхгүй байгаа талаар л ярьж байсан. Өөр улсаас дизель авах нээлттэй шүү дээ. Манай төр туйлын хариуцлагагүй байгаагийн нэг жишээ энэ гэж бодож байна.


"НЕФТИЙНХНИЙГ ДУУДАЖ УУЛЗ"

Эдийн засагч Д.БЯМБАСАЙХАН:

-Дизелийн түлш тасарвал эдийн засагт хэр хохирол дагуулах вэ? 

-Манай улс дизелийн түлшээ гурван улсаас авдаг. Хамгийн гол нь ОХУ, тэгээд Хятад, Солонгос. ОХУ-аас одоо авч чадахгүй байна. Түлшгүй болбол яах вэ. Хөдөө орон нутгийн ажлын бүх техник түлшээр ажиллана. Уурхай дээр байгаа, урагшаа нүүрс зөөж байгаа машинууд бүгд түлшээр ажиллана. Гол эдийн засаг, бүгд зогсонги байдалд орно гэсэн үг. Засгийн газар, Ашигт малтмалын газар, нөөцийн газар ажлаа хийж байгаа байлгүй дээ.

-Дизелийн түлшний хомсдолоос ангижрах ямар гарц байна гэж та хэлэх вэ?

-Оростойгоо л найзална, өөр арга байхгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2022.11.27) явлаа, Хятадаас түлш гуйх уу? Сонин л доо, Хятад нь Оросоос авдаг. Орос манайд өгөхгүй байна, түлш өгөөч гэж ярих уу? Хэцүү л  байдалтай байна.

-Хүмүүс яаралтай өөрийн гэсэн үйлдвэрээ барих ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Үйлдвэр яах вэ, хуваарийнхаа дагуу явж байгаа шүү дээ. Ямар жижиг сүүний үйлдвэр барих гэж байгаа биш. Том байгууламж барина. Нефтиэ гаргаж авна, зөөнө, авчирснаа нэрнэ, нэрснээсээ фракцаа, фракцаасаа түлшээ гаргаж авна. Тийм амархан ажил биш. Ер нь иймэрхүү байдалд орохгүйн тулд тэрбум ам.доллар зээлээд, үйлдвэр барьж байгаа нь зөв.

-“Гал алдвал” нийслэл тэр чигтээ хөлдөнө гэж албаны хүн хэлсэн. Асуудал их бий байх?

-Их бий бий. Хот хөлдөх нь яах вэ. Нүүрс шатаагаад, дулаанаа хангаж байна. Харин нүүрсээ зөөдөг вагон байхгүй болно. Хотод түлшээр явдаг машинууд зогсоно. Бүтээгдэхүүнээ зөөдөг түгээлтийн машинууд бүгдээрээ түлшээр явдаг. Ний нуугүй хэлэхэд, оросууд яг амласандаа хүрэхгүй байгаа нь харагдаж байна.  ОХУ-ын гол орлого түлшний борлуулалт дээр явдаг. Экспорт нь одоо Монгол, Хятад, Хойд Солонгосоос өөр бараг байхгүй болчихсон. Өөр улс руу гаргаж чадахгүй байна. Монгол сая тонныг авдаг бол авдгаараа л авна. Сая тонныг зараад зараад юу ч болохгүй. Энэ мэтчилэн асуудлууд байна. Бид энд мянга орилоод нэмэр байхгүй. Засаг л дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Нефтийнхнийг дуудаж уулз. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг асуу. Бид хойш хойшдоо анхаарах хэрэгтэй. Түлшгүй, бензингүй бол бид ямар байдалд хүрэх вэ гэдгийг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-28 103.26.195.170

Төр засаг арчаагүй байна шүү, урд өмнө ингэж арчаагаа алдаж байсан удаагүй. Ер нь байнга үнээ нэмнэ чанар туйлийн тааруу, хэдэн монополь компаниуд одоо больчих, засаг төрийн хэмжээнд чанартай үнэ тогтвортой бензин түлш оруулж ирмээр юм, саяхан тогтвортой гэрээ хийсэн 2024 он хүртэл үнэ өсөхгүй гэж шаагаад байсан худлаа шүү гэдэг нь харагдлаа.

Avatar

Зочин 2022-11-28 202.9.40.98

АН-ынхан АНУ болон Барууны орнуудаас хямд их хэмжээний дизель түлш оруулж ирэх байлгүй дээ. Ард түмнээ хүнд байдалд байхад зүгээр хараад суухгүй байхаа. Харж л байя. Бас худлаа хошигруулах юм болов уу. Орос-Монгол муудалцвал их гоё юм болно гэж АН-ын Монголхүү дарга нэг удаа хэлж байсан. Одоогоор гоё юм болоогүй л байна даа. Ер нь айл хөрш улсууд муудалцаад эв түнжингүй байхыг монголчууд бид эрхэмлэдэггүй шүү. Хэрэггүй л байгаа юм даа

Avatar

Зочин 2022-11-28 202.9.40.98

АН-ын зарим хүмүүс Оростой муудалцах шөргөөцөлдөх бодлого явуулж байгаагаас болж дизель түлшиндээ Орос хязгаарлалт тавиад байгаа гэж ойлгогдож байна. Монголчуудад Оростой муудалцвал юу болдогийг мэдрүүлэх хэрэгтэй гэж Оросууд үзэж байна. АНУ болон Барууны орнуудын эрх ашгийн төлөө эх орныхоо эрх ашгийг хохироож уул нь бололхгүй л байгаа юм даа. АНУ-ын Орос болон Хятадыг хагалан бутаргах бодлогод манай улс оролцоод огт хэрэггүйг ойлгодоггүй л юм байхдаа. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болж

Avatar

Зочин 2022-11-28 202.21.105.204

Орос элчин сайд, Орос-3 сургуулийг л үзэн ядаад байж болох бүх аргаар л гадуурхаад, зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, улс орны гадаад харилцаанд сэв суулгасан поп Л.Энх-Амгалан малаа огцруул !!!!!!!!!!! Бас тэр хөлсний, шантаажчин Будрагчаадаа арга хэмжээ ав. Чадахгүй, хэрээ мэдэхгүй хэтэрхий попрох ийм л аюултай шүү дээ х***а, боловсролын сайданцар Энх-Амгалаан ……

Avatar

зочин 2022-11-28 103.212.116.254

Одоо монгол улс яг 1990-1992,3 оны байдалд орж мэдэхээр болчихлоо доо, тэр үед бол мөнгөгүйгээс тийм хэцүү байдалд орсон одоо бол нөхцөл байдал өөр боллоо. Энэ нь бидэнд юуны өмнө улсын нөөц бүрдүүлж хадгалах, мөн тусгай зөвшөөрөлийг байхгүй болгох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй болсоныг харуулж бна.

Avatar

Зочин 2022-11-28 150.129.143.141

Тнр худлаа бүлтэрдэг БАТНайрамдал гэгч ээ одоо явуулаач, МАН гуай, та нар ч ёстой заяагүй амьтад аа, хажуу хаяандаа байгаа ОХУ тай өвөл болж байхад ингэнэ гэж байх уу?

Avatar

Зочин 2022-11-28 184.60.63.245

Оросын эсрэг худалдааны хориг тавьж шууд АНУ аас , эсвэл Европоос дизелийн түлш авах хэрэгтэй.Слава Украйн! гэчэхвэл яадаг бол.

Avatar

Зочин 2022-11-28 202.179.25.213

үхнэ л биз

Avatar

ЗОЧИН 2022-11-28 64.119.17.176

ЕВРОПЫН ХОЛБОО ЧИНЬ БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ШАТАХУУНААС 2 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР АМЕРИКААС АВЧ БАЙХАД АЛС ХОЛЫН ЕВРОПООС ЗӨӨХ ТУХАЙ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ..ХИЙГ БОЛ АМЕРИКААС 3 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ГЭХ МЭТЭЭР АВЧ БАЙНА.ХЯТАД ЭНЭТХЭГ Ч ОРОСООЁ АВДАГ .БАЛАЙ ТЭНЭГЛЭЛ, ҮЗЭН ЯДАЛТАА ХОЙШ ТАВЬЖ МОНГОЛЫНХОО ЭРА АШИГИЙГ БОДЬЕ.АНУ САУДЫН АРАБААС НЕФТИЙН НИЙЛҮҮЛЭЛТЭЭ НЭМЭГДҮҮЛЖ ҮНЖЭ.БУУЛГААЧ ГЭЖ ГУЙЖ ХҮСЭЛТ ТАВИАД NO ГЭСЭН ХАРИУТ АВСНЫГ САНА.

Avatar

Зочин 2022-11-28 150.129.140.206

ЕХолбоо Норвегиос бусад нь оросоос, арабын орнуудаас нефть хийгээ авдаг. Одоо Норвеги нь үнээ нэмэнд бусдынхаа шүүмжлэлд өртөөд байгаа. АНУ ч ялгаагүй оросоос хөнгөн нефть авч өөрийн хүнд нефтьтэй хольдог. Украины дайнаас өмнө 15 сая тн авдаг байсан. Тэгээд ч ЕХ, АНУ-гаас нефть авья гэхэд орос, хятад 2 хилээрээ нэвтрүүлэх үү? гэдэг асуудал даа

Avatar

РАВДАН 2022-11-28 66.181.160.69

ЗӨВ ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж