Коммунист засаглалтай Хятад улсад жагсаал цуглаан, бослого тэмцэл гарах нь ховор. Гэхдээ эсэргүүцэл огт байдаггүй гэсэн үг биш. Олон жилийн туршид Хятадад хорт бохирдлоос эхлээд хууль бусаар газар булаалдах эсвэл цагдаагийнхан зүй бус харьцах зэрэг олон асуудлаас үүдэн гэнэтийн эсэргүүцлийн хөдөлгөөн гарч байсан. Гэхдээ энэ удаад эсэргүүцэл арай өөр.
Бүтэн гурван жил үргэлжилсэн цар тахлын аюулыг дэлхий дахин даван гарч, энгийн амьдралдаа шилжиж эхэлсэн ч Хятадад байдал эсэргээрээ байгаа нь ард түмний тэвчээрийг баржээ.
Тэвчээр алдарсан оршин суугчид тусгаарлах хануудыг нурааснаар эхэлсэн эсэргүүцэл одоо улс даяар хотууд болон их сургуулийн кампусуудад гудамжны томоохон эсэргүүцлийн жагсаал болж өргөжжээ.
Хятадад засгийн газрын “Тэг Ковид” бодлогын хатуу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал эрчимжиж, зарим хүмүүс Коммунист намын удирдлагуудад уураа ил тод илэрхийлж байна.
Шанхай хотод олон мянган жагсагчид цугларч, цагдаа нар хамгаалалтад гарсныг “BBC” мэдээлжээ. Мөн Бээжин, Нанжингийн их, дээд сургуулиудад оюутнууд жагсаал хийсэн.
Хятадын баруун хойд зүгийн алслагдсан Өрөмч хотод болсон эсэргүүцлийн жагсаал нь цамхагт гал гарснаас 10 хүн нас барсанд хатуу хөл хориог буруутган өрнөжээ. Хятадын эрх баригчид Ковидийн хязгаарлалтаас болж хүмүүс амь үрэгдсэн гэдгийг үгүйсгэж байгаа ч Өрөмч хотын албаны хүмүүс Баасан гаригийн орой уучлалт гуйсан юм.
Түүнчлэн Covid-19 халдвар анх гарсан Уханийн иргэд хотыг нээхийг шаардан жагсч эхэлсэн байна.
"Коммунист нам огцор"
Хятадын хамгийн том хот, дэлхийн санхүүгийн төв болох Шанхай хотод Бямба гаригийн орой болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүмүүс "Ши Жиньпин, огцор", "Коммунист нам огцор" гэх мэт уриа лоозонг ил тод хашгирч байгаа нь сонсогдов.
Засгийн газар болон ерөнхийлөгчийг шууд шүүмжилсэн тохиолдолд хатуу шийтгэл ногдуулдаг Хятад улсын хувьд ийм уриа лоозон орилж жагсах нь ер бусын үзэгдэл юм.
Ковидийг тэглэх бодлогод иргэдийн дургүйцэл улам бүр нэмэгдэж буйг Бээжин үнэлсэн гэж шинжээчид үзэж байна. Коммунист намын ХХ их хуралд хэлсэн үгэндээ Ши Жиньпин “Тэг ковид” бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.
Шанхайд нэгэн жагсагч “BBC”-д хэлэхдээ, "хүмүүсийг гудамжинд гарахыг хараад "цочирдож, бага зэрэг догдолж" байна гээд "Хятадад анх удаа ийм өргөн хүрээтэй жагсаалыг харж байна" гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ, хөл хорио түүнийг "гунигтай, ууртай, найдваргүй" болгож, хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй ээжтэйгээ уулзах боломжгүй болгосон гэв.
Түүнчлэн нэгэн жагсагч эмэгтэй цагдаагийн ажилтнуудаас жагсаалын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг асуухад "тантай адилхан" гэж хариулжээ. Гэхдээ цагдаа нар дүрэмт хувцас өмсч, үүрэг гүйцэтгэж буйг тайлбарласан байна.
Гэхдээ зарим цагдаа нар жагсагчдын эсрэг хүчирхийлэл үйлджээ. "Ассошиэйтед Пресс" агентлагт нэгэн эмэгтэй хэлэхдээ түүний нэг найзыг нь цагдаа нар хэргийн газарт зодож, бусад хоёр руу нь чинжүү цацсан гэв.
Гудамжинд цагдаа, хувийн хамгаалалтын ажилтнууд болон энгийн хувцастай цагдаа нар хоёр дахь өдрөө цугласан эсэргүүцэгчидтэй сөргөлдсөн гэж “BBC” мэдээллээ. Засгийн газрын эсрэг хашгирч байсан жагсагчдыг авч явсан бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн машин руу цохиж, түлхэж байсан гэжээ.
Ням гарагт хүмүүс дахин цугларч, Шанхай хотын Өрөмчийн замын орчимд түймэрт өртсөн хүмүүст цэцэг өргөв. Үүнд олон хүн цуглаж, цагдаа нар ч бөөгнөрсөн байна. Өрөмчийн түймэр сүүлийн саруудад хөл хорио хязгаарлалтад байсан олон хятадуудын хувьд хар дарсан зүүд болжээ. Хохирогчид зугтах аргагүйгээр орон сууцандаа түгжигдсэн гэж зарим мэдээллээр бичжээ.
Бээжин, Нанжингийн их дээд сургуулиудад оюутнууд Бямба гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буйг харуулсан гэрэл зураг, видео бичлэгүүд цахим орчинд гарчээ. Нийслэл дэх Цинхуа их сургуульд болсон нэг ийм жагсаалд олон зуун хүн оролцсон гэж нэг оюутан "Франс Пресс" агентлагт ярьжээ.
Оюутнууд Хятадын цензурыг үл тоомсорлож буйн бэлгэдэл болсон хоосон цаас барьж, эрх чөлөө, ардчиллыг дэмжсэн дуу дуулж буй бичлэгийг буулгажээ.
Эсэргүүцлийн видео бичлэгүүдийн ихэнх нь засгийн газар болон түүний удирдагчийг ил тод, илэн далангүй шүүмжилсэн байв.
Сая сая хүмүүс гурван жилийн хөдөлгөөний хязгаарлалт, өдөр тутмын Ковид тестээс залхаж байна. Уур хилэн Хятадын томоохон хотуудаас эхлээд Шинжаан, Түвд зэрэг алс холын бүс нутгуудад тархаж, их сургуулийн залуу оюутнууд, үйлдвэрийн ажилчид, энгийн иргэд зэрэг нийгмийн бүх хэсгийг хамарч байна.
Энэ уур хилэн нэмэгдэхийн хэрээр Ковидийн арга хэмжээг эсэргүүцэх нь улам бүр түгээмэл үзэгдэл болж байна. Гэхдээ энэ долоо хоногийн амралтын өдрүүдийн жагсаал нь засгийн газар болон дарга Ши Жиньпинийг шүүмжилснээрээ ер бусын боловч шинээр тогтож буй энгийн үзэгдэл. Ши даргыг огцрохыг уриалсан олон зуун хүн гудамжинд жагсах нь саяхныг хүртэл санаанд багтамгүй зүйл гэж бодож байсан. Гэвч саяхан Бээжингийн гүүрэн дээр болсон эрс эсэргүүцэл тухайн үедээ олныг гайхшруулсан ч илүү нээлттэй, илүү хурц эсэргүүцлээ илэрхийлэх жишгийг бий болсон бололтой.
Зарим нь Хятадын төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр сонгосон нь хувьсгалт үзэл санааг дэмжиж, ард түмнээ "босоорой" гэж уриалж байна.
Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь Хятад улсын Ковидийг тэглэх арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын хамгийн сүүлийнх нь бөгөөд засгийн газар болон Ши Жиньпин даргыг шүүмжлэх нь улам бүр нэмэгдсээр байна.
“Тэг Ковид” бодлого нь Хятад улсын вакцинжуулалтын түвшин харьцангуй бага, өндөр настныг хамгаалах хүчин чармайлттай холбоотой юм. Гэвч гэнэтийн хөл хорио нь улс орон даяар уур хилэнг төрүүлж, Ковидийн хязгаарлалт нь Жэнжоугаас Гуанжоу хүртэл эсэргүүцлийг өдөөлөө.
Би бна яах гээв 2022-11-28 202.21.108.154
covid тэг бодлого чинь бүтэхгүй ээ ард түмэн хилэгнэх нь аргагүй шд.Бүтэлгүй оролдлогоо эртхэн зогсоосон нь дээр Ши жин пи гуай
Зочин 2022-11-28 72.141.247.75
xyatadyyd yagaad ene covid -oos aigaad bn gebel ene taxal hi xunii geniig uurchildug mash auyltaig zubhun uursduu medej bga tyl ingej ikheer xorig tabiad bn.
ene covidoor ubchilsun xumuus magadgui xeden jiliin daraa surug ur dagabariig hi medreh bh
Иргэн 2022-11-28 64.119.18.114
Хятад задраасай.
Зочин 2022-11-28 66.181.160.29
балай шахуу юм
Зочин 2022-11-28 64.119.27.187
Энэ том улс нэг үймээд эхэлвэл дор хаяж 20-3? жил үргэлжилнээ. Бид ч энэ гайг амасан шүү?Хүсэлд хясал гэгчээр хөрш нь задарвал бидэнд л хүндээр тусна даа. Хүүхдүүдээ
Зочин 2022-11-28 124.158.64.24
ер нь хятадын тэг ковид гэдэг бодлого бол буруу. дэлхий нийтээрээ ковидтойгоо амьдрахаар шийдчихээд байхад тэг ковид гээд хязгаарлалт тогтоогоод байхаар иргэд бжхимдах нь түмэн зөв.
Зочин 2022-11-28 64.119.27.187
Буруу зөвийг та бид мэдэхгүй ээ.Шүүх эрх бүр ч байхгүй ээ.Хамгийн сайн арга нь хорио цээрийн дэглэм ч гэдгийг бусад улсууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч хятад шиг 2 жил гаруй тэсэж даах эдийн засагтай улс үнэндээ байхгүйд л хамаг учир байгаа юм.Дээр хэт задгүй барууныхан сэтгэл зүйн хувьд даахгүй эсэргүддэг гэвэл үнэнд ойр
Зочин 2022-11-28 122.201.24.247
Унтаж буй саарал чоныг бүү сэрээ!!Босож ирээд зогдороо сэгсрээд ХҮН хийтэл ульхад Сибирээс Цагаан хэрэм,Манжуураас Хар далай хүртэлхи газар нутаг чичирнэ гэдгийг гадныхан сайн мэдэж байгаа. Тэр жил үндэсний бичгийн хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцээд Хятад Орос 2 маш хурдан ирж тайлангаа тавьж байсан шүү. Эх орон ард түмнээ бүү муул. Нэг шөнийн дотор нэг бүхэл бүтэн ордонг шатааж ерөнхийлөгч ерөнхий сайдууддаа сануулга өгдөг ийм ард түмэн дэлхийд ховор шүү. Маргааш нь засаг нь хохиролыг нь барагдуулаа
Бадарч тахар 2022-11-28 192.82.75.106
Тэнэг Си энэ ковидын дэглэлтээсээ болж нэг том юм үзнээ ! огцроод зогсохгүй коммуннист дэглэмээ хамт авч хаяна !! шал тэнэг хүн шүү !
Зочин 2022-11-28 202.9.40.218
Хятадын тэргүүнээр Ши жин пин байх нь монголд хэрэгтэй. тэр монголд эдийн засгийн хувьд ашигтай гэрээ хэлцэл хийсэн. Хятад тайван бус байвал манайд ашиггүй. АНУ хорлон сүйтгэх ажиллагааг БНХАУ-д маш идэвхитэй хийдэг. Тэд ОХУ-ыг задлах, Казахстаныг задлах бодлогоосоо буцаагүй. Манай АН-ын гишүүд дэмжигчид болохоор АНУ болон барууны ах нарынхаа эрх ашгийын төлөө ярьж ажилладаг.Манай 25-р ТВ бол АНУ-ын бодлогыг монголчуудад суртчилдаг бас тулгадаг. Монголчууд дунд дайснууд их байна даа
Зочин 2022-11-28 192.82.75.234
Хуцаад л,,, америкууд хятадад тэг ковид бодлого хэрэгжүүлээд,хятадууд эсэргүүцэж жагсаад байгаа юу,,,юунд ингэж хуцаж байдаг юм,,,
зочин 2022-11-28 192.82.65.103
ха ха ха тэнэг илжиг вэ
Зочин 2022-11-28 103.229.123.249
Хүн яаж ийм тэнэг байж болдог юм бэ
Зочин 2022-11-28 66.181.160.29
зөв бичиж дүлзэнгүүд их байна
иргэн 2022-11-28 59.153.113.190
Энэ Бөмбөрцөг дээрхи Улс орнуудын хамгийн Тэнэг, Аймхай, Амин хувиа хичээсэн Нийгмийн ямарч идэвхигүй Сөнөж байгаа Ард түмэн бол Монголчууд, Засаглал барьж байгаа Эрх баригчид нь Банк тонож, Нүүрс хулгайлж, Өөрсөдийнх нь Татварын мөнгийн нь хүртэл Зуй бус зүйлд зарцуулж байгааг мэдэгдээд зарлаад байхад огт юу ч болоогүй юм шиг явж байгаа нь үнэхээр эмэгнэлтэй,,,,Эрх баригчид Иргэдээ Бүсээ чангал гэж Доромжилж байна
МАН мандатугай ура У. 2022-11-28 66.181.184.38
Бид хамгийн тэнэгүүд хадгаламж банкны 17 тэрбум ЖДУ ХБ гийн хэрэгт холбогдсон дээд хулгайч нарт өндөр эрх мэдэл өгдөг. Авилгал авсан хулгайч нар 40сая төгрөгөөр шийтгэл хүлээгээд инээгээд ялаас мултардаг.Авилгалын хулгайч нар Богд уулын аманд утаанаас зайлаад харшид амьдардаг .Дэлхийд байхгүй өдөр бүр ханш унадаг цаасан төгрөгтэй
Москва 2022-11-28 202.126.90.138
оросын дараа хятадыг коммунист удирдлагаас нь салгахыг дэлхий хусэж байж магадлалтай…хятадууд угаасаа шударга дайчин ард тумэн..тэд хатуу дарангуйлалыг тэвчихгуйдээ…
Зочин 2022-11-28 192.82.81.216
Ши жин пин 3 сарын өмнө төрийн эргэлт гараад гэрийн хорионд оруурж огцорлоо гээд байгаагүй бил үү??!! Манай Ийглээр билүү 25 -аар тэгэж яриад байсан даа!!
Зочин 2022-11-28 64.119.27.187
Барууны явуулгаа гэж ккк!!! гайхалтай. Эрүүл хүний хавдартай,амьдсэрүүн хүний үхсэн гэх мэтээр хөөрхий муу Пүтен,Шойго 2-оор ч мөн их даапалсан ашиг олоогүй эсэргээрээ өөрсөдийхөө үнэн нүүрийг л илчилсэн. хашралгүй Ши жин пинг баривчилсан гэрийн хорионд орсон гэж тараах оролдолго хийсэн Хятад нарийн нягт улс болохоор газар авуулсангүй. АНУ-ын гар хол тэр олон хүнд байж байгаа тэд нь жаахан үймээн самуун дэгдэж байгаа хэрэг.
Зочин 2022-11-28 184.60.63.245
хөлдүү Ши огцор
үүнийг л ойлгох хэрэгтэй 2022-11-28 64.119.27.187
Байдан чамд хэдэн юм өгсөн үү ?ккк Өгнө гэж горьдоод байна уу? ккк
Зочин 2022-11-28 202.126.90.108
тэнэг мал. дэлхийгээс зайлаарай муу орк минь.