Обама лалын сүмийн тухай дахиж ярихгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Обама лалын сүмийн тухай дахиж ярихгүй

Ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлагад өртөж сүйрсэн Нью-Йорк хотын хоёр ихэр байшингийн суурины ойролцоо лалын сүм барихаар төлөвлөж байгаа асуудалтай холбогдуулан дахиж тайлбар хийхгүй болсон тухай мягмар гаригт Цагаан ордоноосс мэдээлсэн байна.

Цагаан ордоны хэвлэл мэдээллийн дэд төлөөлөгч Билл Бартон олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа уг сүмийг хаана шилжүүлэн барих тухай яриа хэлэлцээнд холбооны засгийн газар дахиж оролцохгүй байхаар шийдвэрлэсэн тухай сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа мэдэгджээ.

Бартон сүмийг шилжүүлэн байрлуулах газрын сонголт хийхэд ерөнхийлөгч Обама буюу засгийн газар цаашид оролцох эсэх талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад “үгүй шүү, үгүй дээ” гэсэн хариулт өгчээ.

Эх сурвалж: Assciated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж