Г.Занданшатарын хэлснээр хэмнэж, бүсээ чангалах цаг айсуй! | News.MN

Г.Занданшатарын хэлснээр хэмнэж, бүсээ чангалах цаг айсуй!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Г.Занданшатарын хэлснээр хэмнэж, бүсээ чангалах цаг айсуй!

Г.Занданшатарын хэлснээр хэмнэж, бүсээ чангалах цаг айсуй!

Covid-19-ийн цар тахлын дараа дэлхийн олон улс орнууд эдийн засгаа хэрхэн сэргээх, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, бизнесүүдээ хөгжүүлэх асуудал толгой гашилгаж буй. Ялангуяа Монгол Улсын хувьд БНХАУ-ын “тэг covid” бодлого, ОХУ, Украйны нөхцөл байдал гээд хүндхэн эдийн засагтай байгаа.

Хил, гаалийн асуудлаас үүдэж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэв. Эсрэгээрээ иргэдийн орлого буурч, нөгөө талх таллаж авах хэмжээнд байгаа айл өрхүүд ч нийслэлд улам олширсоор.

Чухам ийм цагт төрийн явуулж бодлого нь нэмэх бодлого. Татвар нэмэх, хязгаарлах, цахилгааны үнэ тариф нэмэх, он гараад ипотекийн зээлээ төлөх гээд олон татаасууд бидний хүлээж байна. Цахилгааны тарифыг нэмэхгүй бол бид энэ өвлийг давах эсэх асуудал яригдаж байгаа бол хоёр жилийн хугацаанд царцаасан ипотекийн төлөлтийг он гараад төлж эхлүүлэх шийдвэр ч гарчихсан. Мэдээж ипотекийн зээлээ төлж байж, дараагийн зээлдэгчид зээл олгох боломж үүснэ. Үүнийг дагаад барилгын компаниуд ч царцахгүй, хөдөлгөөнд орох нөхцөл үүснэ. Цаашлаад гэр хорооллын утааны яндан буурна гээд олон давуу тал, ач холбогдолтой. Монгол Улс олон жил эрчим хүчний салбар хараат бус болгохоор зорьж, Засгийн газар бүхэн, төр барьж байгаа нам бүр л амладаг, ярьдаг ч өнөөдөр бид энэ өвөл хөлдөх эрсдэлтэй нүүр тулсан нь үнэн.

Эрчим хүчний сайд нь аргална даа гэсэн ганцхан үгээр ам таглаж байх жишээтэй. Мэдээж, энэ жилдээ аргална, тэрний дараа жил буюу сонгууль хүртэл аргалчих л байх, Б.Чойжилсүрэн сайд. Гэхдээ сонгуулиас цааш энэ улс орон амьдрах эрхтэй гэж үзвэл аргалахгүйгээр асуудлаа шийддэг байх ёстой юм, зарчим нь.

ОУВС дэлхийн эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 2.7 хувь болгосон бол Азийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Тус сан ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэгдүгээр сард 3.8 хувь, долдугаар сард 2.9 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаа 2.7 хувь болгон дахин бууруулжээ. Үүгээр ч зогсохгүй энэ нь хоёр хувиас доошлох магадлал 25 хувь гэж үзэж байгаа аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр, ОУВС өнгөрсөн долдугаар сард энэ оны Азийн эдийн засгийн өсөлтийг 4.6 хувь хэмээн таамаглаж байсан бол өдгөө 4.4 хувь болгон бууруулжээ. Энэ бол дэлхийн эдийн засгийн таамаг.

Монгол Улсын хувьд ч төсөөлж, таамаглаж байсанчлан эдийн засаг хүндрэлтэй байна гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ялангуяа, Хятадын улс төр цаашид хэрхэхээс бидний эдийн засаг тэлэх, хасах руу чиглэх нь шалтгаална. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно гэдгийг тодотгож буй. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж албан мэдээндээ дурджээ. Энэ айлчлал бидний 2023 онд ямар эдийн засаг хүлээж байгаа вэ гэдэг таамагт том дүн авчрах болов уу гэсэн хүлээлт бий. Нөгөө талд ирэх 2023 оны гуравдугаар сар хүртэл БНХАУ “тэг covid” бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг олон улсын шинжээчид өгч байна.

Хэрэв БНХАУ-ын энэ бодлого цаашид үргэлжилбэл, экспорт, импортын 90 орчим хувийг тус улсаар дамжиж, дамжуулж байгаа нөхцөлд бидний ирэх оны эдийн засаг хүндхэн байхыг ч эдийн засагчид сануулж байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан, шатахууны хомсдолд орох эрсдэлтэй, төгрөгийн ханш суларсан гээд хүндхэн өдрүүд ирж байна. Дээрээс нь эрчим хүч, ипотекийн зээлээ төлнө. Одоо л ёстой УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах хэрэгтэй байна, монголчууд аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-28 202.9.46.10

монголд эрх баригчид нь өөрсдөө ард түмэнээсээ хулгай хийж эдийн засагаа 30 жил доош татаж ирсэн улс хохино
Хурдан дампуурлаа зарлаж хүчирхэг урд хөршийнхөө нэг хэсэг болсон нь дээр

Avatar

Зочин 2022-11-28 192.82.80.170

ipotekiin zeel tuluuleh ni tom ersdel avchirna daa. 1. Irgediin huruu humsaa huglan baij tsugluulsan 30% tulbur uneguidene. 2. Tulbur hiigdsen ch Mongolbank, Ariljaanii bank ipotek sanhuujuulehgui. Undsendee ipotekiin zeel tsartssan. Irgedee EZ hund bhad bairnaas ni salgah hend ashigtai ve?

Avatar

Зочин 2022-11-28 202.131.230.218

Монголын төрд үүрлэсэн хулгайч нар монгол улсын тусгаар тогтнолд заналхийлж байна даа

Avatar

Зочин 2022-11-28 202.9.46.230

Хулгайчууд зүсээ хувилгаад приус унаж гэр хороололд амьдарч эхлэх байхдаа

Avatar

Зочин 2022-11-28 202.9.46.107

Нүүрсний даварцан хулгайчдаасаа 40 их наядаа буцааж аваад ард иргэддээ эн тэнцүүхэн хуваагаад нэг хүнд 125 саяыг өгчих, Дараа нь таны энэ саналыг дуртайяа хүлээж авья аа.

Avatar

Зочин 2022-11-28 202.9.46.107

Нүүрсний хулuайчдаас 40 их наялаа эхлээд авья аа. Ард иргэддээ эн тэнцүүхэн хуваагаад өгчих өө,. Түүний драа д таны энэ саналыг хүлээж авья аа Занданшатар даргаа!!!

Avatar

Зочин 2022-11-28 202.126.90.125

Манай Монголчуул Хаанаасаа Хаалгач хүртлээ нийтээр хоосон дэмий ЯРИАД Л БНА ЯРИАД Л БНА….ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ХООСОН ЯРИА…..БолжБүтэж Бодитоор Хийж буй юм байхгүй нь харамсалтай ….

Avatar

Зочин 2022-11-28 139.5.217.250

та дураараа х**!!!!! хэдэн жил гэдэсээ татаж амьдрах вэ ?????Та нар бүх иргэдийн боломж болгонийг хулгайлж идчихээд солиороод бай ???????тэгээд л дандаа короноо дайн гээд л одоо хүйтэнг дэвэргээд л амараад ажил сургууль хаагаад дарангуйлагч.автобус нь хүрэхгүй түгжэгээ шийд за юу ??????!!!!!!!

Avatar

Зочин 2022-11-28 202.126.89.158

Мянган хямрал болсонч монголын баячууд хотойхгүй их хөрөнгө мөнгө хурааж есөн үеэрээ идэж барахгүй баян болсон.

Avatar

Зочин 2022-11-28 202.9.40.98

Бүсээ чангалахгүй нэг нь чангалахгүй л байна биз. улсын мөнгийг хамаа намаагүй цацаад байх нь зөв биш ээ. Дэлхий даяр хэцүү байхад бүсээ чангал гэж хэллээ гээд шүүмжлээд байгааг улс төржилт гэхээс өөрөөр юу гэхэв. Сонгуулиар олонх болсон нам төр барьдаг. МАН-ын Засгийн газар АН-ын луйварчдыг бодвол арай дөнгүүр гэдэг нь түүхээр батлагдсан. АН улс орны эдийн засгийг сүйрэл рүү хөтөлсөн. Тэдний өр зээлийг дарах гэж одоогийн засгийн газар зүдэрч байна.

Avatar

ЗОЧИН 2022-11-28 192.82.71.42

МАН, ЭРХ БАРИГЧ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ТА НАР БАНК, САНГУУД, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫНХАА ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДСАН ОЛОН ИХ НАЯДЫН МӨНГӨӨ ТӨР, ТӨСӨВТӨӨ БУЦААЖ ӨГ ГЭЖ УРИАЛААЧ, ЯДУУС БҮСЭЭ ЧАНГАЛААД ЧАНГАЛААД ЯАХ ЮМ БЭ, ТЭДЭНД ХЭМНЭХ, ӨГӨХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ, АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭР БАРАГДАЖ, УУР ХИЛЭН НЬ БАДАРЧ, АЛДАГДСАН ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛЛАА СЭРГЭЭХ, ТА НАРТ ЛУЙВАРДУУЛСАН ТӨР, ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН АВАХ ХУВЬСГАЛ АЙСУЙГ МЭДРХГҮЙ БНА УУ, ТА НАР.

Avatar

Зочин 2022-11-28 202.21.105.204

Хулгайч пийздийсүүд, нүүрсний хулгайчид өөрсдөө л бүсээ чангалаарай. Бид чангалий ч гэсэн чангалах юм үлдээгүй шүү. Та нартай тэмцнээ муусайн авилгачидаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

иргэн 2022-11-28 59.153.113.190

Энэ Төрд байгаа болон байсан МАН, АН-ын үеийн үеийн Улс орноо сүйтгэж Эрх ашгаа бодож Хувиа хичээж Улс орноо сүйрүүлж ирсэн Этгээдүүдыг бүгдийнх нь Хууль бусаар олж авсан Хөрөнгийн хурааж Цаазаар авч зохих Ялын нь эдлүүлэх цаг ирж л таараа,

Avatar

Зочин 2022-11-28 103.212.119.24

МАН -ЫГ Л ЗАЙЛУУЛАХ ЮМСАН. ХУЛГАЙЧ ТӨР ТОЛГОЙ ДЭЭР СУУЧИХААД ХУЛГАЙ ХИЙГЭЭД БАЫХ ЮМАА

Avatar

Зочин 2022-11-28 192.82.80.175

Iim baidald hurgen gedgee helj bgaad l hurgej bna.

Avatar

Зочин 2022-11-28 202.131.230.218

Монгол улс хулгай луйварт идэгдсэн орон бүсээ чангалах биш хулгайч нарыг чангалах цаг болсон юм бишүү нүүрсний хулгайгаар гарсан тэр их мөнгөөр зам харилцаа дэд бүтэц зөндөө асуудлаа шийдэж болох байлаа ернь баялагаа зөөгөөд өрөнд ордог ийм тэнэг улс монголоос өөр дэлхийд алга ёстой ичиж үхмээр МАН овоо юм хийх болуу гэж бодсон чинь үгүй байж зүгээр хулгай үүрэлсэн нам байж байгаль орчин бага сүйтгээд байгаарай та нар үр удмаар чинь устгий шүү та нарыг

Avatar

Зочин 2022-11-28 192.82.82.129

Тэнэг шатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж