“Торрес эрхий хуруугаа амандаа хийвэл дахиж хэзээ ч талбайд гарахгүй”

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Катар-2022

“Торрес эрхий хуруугаа амандаа хийвэл дахиж хэзээ ч талбайд гарахгүй”

“Торрес эрхий хуруугаа амандаа хийвэл дахиж хэзээ ч талбайд гарахгүй”

Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис Энрике багийн гол тоглогч Ферран Торресыг эрхий хуруугаа амандаа хийвэл дахиж хэзээ ч талбайд гаргахгүй гэжээ. Учир нь хөлбөмбөгчид гоол оруулсныхаа дараа эрхий хуруугаа амандаа хийвэл хүүхэдтэй болсон гэдгээ илэрхийлж буй хэрэг. Гэтэл Ферран Торресын найз бүсгүй нь дасгалжуулагч Луис Энрикегийн охин аж.

Луис Энрике “Хэрэв Ферран Торрес гоол оруулаад эрхий хуруугаа амандаа хийж, баяраа тэмдэглэвэл би түүнийг шууд сэлгээнд суулгаж, дахиж хэзээ ч хөлбөмбөгийн талбайд гаргахгүй” гэж наргижээ.

Ферран Торрес болон Сира Мартинез нар үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Луис Энрике одоогоор өвөө болох бодолгүй байгаа гэнэ.

Испанийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтдоо Коста Рикаг 7-0 гэсэн харьцаатай хожиход Торрес хоёр гоол оруулсан билээ. Тэрбээр гараараа "S" үсэг дүрслэн найз охиндоо хоёр гоолоо зориулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж