Кевин де Брюйне: Бид түрүүлэхэд арай л хөгшин

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Катар-2022

Кевин де Брюйне: Бид түрүүлэхэд арай л хөгшин

Кевин де Брюйне: Бид түрүүлэхэд арай л хөгшин

Бельгийн шигшээ багийн уураг тархи Кевин де Брюйне баг нь дэлхийн аваргад түрүүлж чадахгүй гэлээ. Бельгийн хүчирхэг баг нээлтийн тоглолтдоо залуу Канадыг 1-0 гэсэн харьцаатай ялж, аяллаа хожлоор эхлүүлсэн. Гэхдээ тус багийн гарааны гол тоглогчдын талаас илүү нь 30 болон түүнээс дээш настай байгаа юм.

Бельгийн хөлбөмбөгийн алтан үе гэгддэг Азар, де Брюйне, Лукаку, Ян Вертонген нар магадгүй 2026 оны ДАШТ-д оролцохгүй байх.

Өчигдөр болсон Бельги-Мороккогийн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч де Брюйнегоос танай баг түрүүлэх боломжтой юу гэж асуухад тэрбээр “Үгүй ээ, ямар ч боломжгүй. Бид дэндүү хөгшин. Бидний боломж 2018 онд байсан юм. Бид одоо сайн бүрэлдэхүүнтэй ч нас явжээ. Бид зарим түлхүүр тоглогчдоо алдсан. Зарим сайн тоглогчид гарч ирсэн ч 2018 оны тоглогчдыг гүйцэхгүй. Би өөрсдийгөө түрүүлэх багийн тооноос хасч байгаа” гэжээ.

Бельгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Өдгөө 31 настай де Брюйнегийн форм энэ жил ч гэлтгүй сүүлийн жилүүдэд тун сайн байгаа. Энэ улирал л гэхэд Эрлин Холандтай хоршиж, Английн Премьер лигийн хамгийн аюултай хослолыг үүсгээд буй. Гэвч шигшээ багт нь түүний чихэр шиг дамжуулалтыг төгсгөх довтлогч тун хомс байна. Эден Азар бэртэл гэмтлээсээ болж урьдынх шигээ биш болсон бол Лукаку мөн л форм, гэмтлийн асуудалтай буй.

Бельги болон Мороккогийн шигшээ багууд өнөөдөр/2022.11.27/ 21.00 цагаас тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж