Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вэн намын даргаас огцорлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вэн намын даргаас огцорлоо

Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вэн намын даргаас огцорлоо

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэн өчигдөр/2022.11.26/ болсон орон нутгийн сонгуульд ялагдсаны улмаас эрх баригч Ардчилсан дэвшилт намын даргын албан тушаалаасаа огцорлоо. Өөрийгөө удирддаг арал даяар болсоэ сонгуульд сонгогчид сөрөг хүчний Үндсэрхэг намыг сонгосон.

Сонгогчид Тайванийг өөрийн газар нутаг гэж зарладаг өрсөлдөгч Хятадаас заналхийллээс илүү орон нутгийн асуудлуудыг хоёрдугаарт тавьжээ.

Цай намынхаа сонгуулийн сурталчилгааны үеэр "Хятадыг эсэргүүцэж, Тайванийг хамгаалах" талаар олон удаа ярьж байсан.

Олон улсын ажиглагчид болон эрх баригч нам сонгуулийг Тайванийн хөрш болох урт хугацааны оршин тогтнох аюул заналхийлэлтэй холбохыг оролдсон ч энэ удаад Хятад улс томоохон үүрэг гүйцэтгээгүй гэж орон нутгийн олон шинжээчид үзэж байна.

“Олон улсын хамтын нийгэмлэг хэт өндөр бооцоо тавьсан. Тэд орон нутгийн сонгуулийг олон улсын түвшинд хүргэж, Тайванийн оршин тогтнолыг ч дэнчинд тавьсан ” гэж Тайванийн үндэсний их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Йе-лих Ванг хэлэв.

Сонгуулийн кампанит ажлын үеэр өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлалын хариуд Хятадын талаас Тайпейг чиглэсэн томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийсэн.

Үндсэрхэг намаас нэр дэвшигчид Тайванийн нийслэл Тайпэй, мөн Таоюань, Тайчун, Шинэ Тайбэй зэрэг том хотуудын даргын суудалд ялалт байгууллаа. Тайваньчууд 13 муж, есөн хотын дарга, хотын зөвлөлийн гишүүд болон орон нутгийн бусад удирдагчдыг сонгосон.

Мөн сонгуулийн насны 20 байсныг 18 болгон бууруулах санал асуулга явуулсан ч дэмжлэг аваагүй  тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тайпэй хотын шинэ дарга Чан Ван-ан Бямба гаригийн орой томоохон жагсаал цуглаан хийж ялалтаа зарлав.

Нэр дэвшигчдийн  Тайчунг хотын төв дэх агаарын бохирдол, Тайпэй хотын технологийн төв Нанган дахь замын түгжрэл, өнгөрсөн жил дэгдэлтийн үеэр COVID-19-ийн вакцин худалдан авах стратеги зэрэгт чиглэсэн кампанит ажил нь олны анхаарлыг татжээ.

Эрх баригч Арчилсан дэвшил намын ялагдал нь тахал өвчнийг хэрхэн даван туулсантай холбоотой байж магадгүй юм.

Сонгогчид Тайпэй хотын нэр хүндийг дээшлүүлж, Хятадтай тогтоосон статус квог хадгалан эдийн засгийн илүү сайн ирээдүйг авчрах хэн нэгнийг хүсч байна гэж ажиглагчид дүгнэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж