Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ | News.MN

Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хатан хаан II Элизабет амьдралынхаа сүүлийн хэдэн сард хорт хавдартай тэмцэж байсан гэж түүний намтар бичжээ. "Элизабет: Дотно хөрөг" нэртэй удахгүй гарах намтарт  96 насандаа таалал төгссөн II Элизабетагийн тухай ханхүү Филиппийн найз Гилс Брандрет мэдэгджээ.

Эрхэмсэг дээдсийн үхлийн албан ёсны шалтгааныг "хөгшин нас" гэж мэдэгдсэн ч Брандретын хэлснээр хатан хаан ясны чөмөгний хорт хавдрын ховор хэлбэрээр өвдсөн байсан гэж мэдэгджээ.

"Хатан хаан миелома буюу ясны чөмөгний хорт хавдартай байсан гэж би сонссон.  Энэ нь түүний ядарч сульдах, турах, амьдралынхаа сүүлийн жилд  байнга зовуурилах болсоэ "хөдөлгөөний асуудлууд"-ыг тайлбарлана” гэж Брандрет бичжээ.

Миелома өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ясны өвдөлт, ялангуяа аарцаг, нурууны доод хэсэгт өвдөх бөгөөд ихэвчлэн өндөр настай хүмүүс өвчилдөг.

Одоогоор уг өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй. Гэхдээ ч дархлааг зохицуулах эм, яс сулрахаас урьдчилан сэргийлэх эм зэрэг нь өвчний шинж тэмдгийг бууруулж, өвчтөний амьд үлдэх хугацааг сар, хоёроос гурван жилээр уртасгах боломжтой байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-27 192.82.86.138

өвдөж барьж байгаагүй байж яахаараа миелоомоор өвдсийн. залуу хүн хурдан явцтай, хөгшин хүн их удаан явцтай. манайд арав хүрээгүй жаахан хүүхэд энэ өвчнөөр өвчлөөд хүзүүнээс доош мэдээгүй.

Avatar

Зочин 2022-11-27 122.201.31.223

Орчуулах гэж алж өгчээ?!

Avatar

Зочин 2022-11-27 172.58.58.22

– fotofaces

Avatar

Зочин 2022-11-27 172.58.58.22

#

Avatar

Зочин 2022-11-27 192.82.86.138

хэвтэрт удаан байна шүү. залуу хүн бас л өвчлөнө. аарцаг, нурууны доод хэсэгт өвдөнө… мэдээгүй болно. эмгэн хор уусан гэх гээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж