Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хатан хаан нас барах хүртлээ хорт хавдартай тэмцжээ

Хатан хаан II Элизабет амьдралынхаа сүүлийн хэдэн сард хорт хавдартай тэмцэж байсан гэж түүний намтар бичжээ. "Элизабет: Дотно хөрөг" нэртэй удахгүй гарах намтарт  96 насандаа таалал төгссөн II Элизабетагийн тухай ханхүү Филиппийн найз Гилс Брандрет мэдэгджээ.

Эрхэмсэг дээдсийн үхлийн албан ёсны шалтгааныг "хөгшин нас" гэж мэдэгдсэн ч Брандретын хэлснээр хатан хаан ясны чөмөгний хорт хавдрын ховор хэлбэрээр өвдсөн байсан гэж мэдэгджээ.

"Хатан хаан миелома буюу ясны чөмөгний хорт хавдартай байсан гэж би сонссон.  Энэ нь түүний ядарч сульдах, турах, амьдралынхаа сүүлийн жилд  байнга зовуурилах болсоэ "хөдөлгөөний асуудлууд"-ыг тайлбарлана” гэж Брандрет бичжээ.

Миелома өвчний хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ясны өвдөлт, ялангуяа аарцаг, нурууны доод хэсэгт өвдөх бөгөөд ихэвчлэн өндөр настай хүмүүс өвчилдөг.

Одоогоор уг өвчнийг эмчлэх эмчилгээ байхгүй. Гэхдээ ч дархлааг зохицуулах эм, яс сулрахаас урьдчилан сэргийлэх эм зэрэг нь өвчний шинж тэмдгийг бууруулж, өвчтөний амьд үлдэх хугацааг сар, хоёроос гурван жилээр уртасгах боломжтой байдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж